Wednesday, December 30, 2009

Шинэ оны мэнд дэвшүүлье!

Гэр бүл, найз нөхөд, хамт олон, өчүүхэн блогоор минь зочилж байгаа та бүхэнд, намайг таньдаг бүх хүмүүстээ "Шинэ оны мэнд дэвшүүлье!"
Он цагийн тооллоор учран золгож буй шинэ жилдээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнээр дүүрэн байхыг билэгдэн
Ажлын амжилт, амьдралд тань аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье!

2009

2009 он миний хувьд хийсэн бүтээсэн, сурч судалсан, амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа, эргээд харахад сэтгэл хангалуун байна :-) Сайн саар зүйлс холилдон миний амьдралын хэв маягийн өнгийг тодорхойлдог болохоор энэ жил олон өнгөнд хувирлаа, амталлаа сайхан байна хэхэ. Бүтэн жилд би юу бүтээж, юу сурч авав гээд тайлангаа нэг бүрчлэн жагсааж бичсэн чинь үгүй яахавээ зүгээр суулгаагүйн байна овоо хөөрхөн жагсаалт гаржийна. Нас залуу байна ажиллаад, сураад, ажиллаад байдаг хэрэгээ. Өөрийнхөө өмнө тавьсан зорилгодоо хүрэхэд энэ маш чухал гэж боджийно. Цаашид маш их зүйл хийж бүтээх урам зориг нэмэгдэж байна. За олон үгээр яахуу 2010 оныхоо төлөвлөгөөг бичиж дуусгая даа :-)

Thursday, December 24, 2009

Нутгийн чулуу

Бодохын төдийд л уярааж
Бороо болон орж сэтгэл дэвтээсэн эх орон минь
Будант саарал өдрүүдийн цаанаас
Сэмлэж гийсэн эх орон минь

Нутгийнхаа бор чулууг атгаж байгаад анирдахад
Нуурын эрэгт буух хунгийн дэвэлт сонсогддог
Нутгийнхаа бор чулууг атгаж байгаад дэлгэхэд
Нулимсаа арчиж үлдсэн ээжийн минь харц харагддаг.

Tuesday, December 15, 2009

Сургамжит өгүүллэг

Мотоциклийн осол
Залуу хархүү хайртай бүсгүйгээ сундлан мотоцикльтэй давхиж байлаа. Тэд асар хурдтай давхиж байсан бөгөөд тэдний хооронд ийм яриа өрнөжээ.

Бүсгүй: Хурдаа багасгаач гуйж байна.
Залуу: Сайхан л байна шүү дээ! Харин ч зугаатай байгаа юм биш үү?
Бүсгүй: Гуйж байна, Хурдаа багасгаач дээ
Залуу: Тэгвэл чи надад хайртай гэдэгээ хэлээч дээ
Бүсгүй: Би чамд хайртай! Гэхдээ хурдаа жаахан багасга л даа!
Залуу: Одоо намайг чангаас чанга тэврээч
Бүсгүй: Хайрт залуугаа чангаас чанга тэврэв
Залуу: Малгайг минь аваад өмсчих дөө, миний толгойг бариад байна...

Маргааш нь сонинд ийм мэдээ нийтлэгджээ. " Мотоциклийн осол: тоормос нь эвдэрсэнээс болж мотоцикльтэй 2 хүн байшин мөргөжээ. Тэр хоёрын нэг нь газар дээрээ амь насаа алджээ".
Харин үнэн хэрэг дээрээ ийм байлаа: Замд явж байхдаа залуу хүү мотоциклийн тормос нь эвдэрснийг мэджээ. Гэсэн хэдий ч үүнийг бүсгүй дээ мэдэгдэхийг хүссэнгүй. Харин үүний оронд бүсгүйгээсээ өөрт нь хайртай эсэхийг асуугаад, хамгийн сүүлийн удаа чангаас чанга тэврүүлээд, дараа нь өөрийн өмсөж байсан хамгаалалтын малгайг хайрт бүсгүй дээ өмсгөөд өөрөө амиа алджээ.

Friday, December 11, 2009

Анхны хайр

Дөрвөн жил их сургуулийн замд
Тохиролцсон юм шиг урд хойноо сүлжилдсэн
Дөлгөөн харцандаа бодол хөвөрдсөн үеийн залуу чамтай
Дотно танилцаж үерхэхийг удтал би хүлээсэн
Нуугаад яахав чи надад таалагддаг байсан
Нэрийг чинь харин бусдаас сураглаж яваагүй
Ирэх замыг чинь тосон нууцхан харуулддаг байсан
Орох хичээлийн чинь хуваарийг зөнгөөрөө мэддэг байсан
Эхний голдуу хичээлийг хааяа тасалдаг ч
Эргэцүүлж миний бодоход чи сайн оюутан
Дараа нь чи хичээлээ нөхөхдөө л ядардаг л биз
Дасал болсон дүрийг чинь харахгүй байх надад түүнээс хэцүү
Дандаа сугавчилдаг нимгэн бор хавтас
Даарах хүйтэнгүүд ч яарч явдаг түргэн алхаа
Зөрөн өнгөрөх охидыг ажигладаггүй хатуухан төрх
Зүүд эзэгнэн нойргүй хонуулсан миний анхны хайр
Сэлүүхэн орой хүргүүлэх хүнгүй ганцаарддаг байсан ч
Сэтгэлдээ чамайг дурсаж ханьтай явсан
Сүүлчийн хонх оюутны самбарт жингэнэхэд
Сүүлийн удаа би чиний өмнүүр өнгөрсөн
Тийм ээ, чи миний таньдаг хүн
Тэгэхдээ сайн таньдаг хүн
Тэгэвч чи надтай мэндэлдэггүй
Тийм дээ танихгүй юм чинь арга байж уу.
Тааралдахаар нь оруулчлаа :-)

Friday, December 4, 2009

"12 дугаар сарын 9-Авлигын эсрэг олон улсын өдөр"

Авлигын эсрэг олон улсын өдөр 12 дугаар сарын 9-нд тохионо. Одоогоос зургаан жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн зарлан тунхагласан билээ. Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах учиртай ажээ.
Авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан НҮБ-ын Конвенцийг дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг юм. Монгол Улс 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг соёрхон баталснаар нэгдэн орсон. Ингэснээр манай улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт алхаа нийлүүлэх болжээ. Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдаж ажиллаж эхэлснээр Авлигын эсрэг олон улсын өдрийг Монгол Улсад албан ёсоор өргөн хүрээнд гурав дахь удаагаа тэмдэглэх гэж байна. Хийх ажил ч их байна да :-)

Thursday, November 19, 2009

H1N1

Манай оронд гахайн ханиад ч гэнүү H1N1 ч гэнүү нэгэн аюултай өвчин хот хөдөөгүй дэлгэрсийн байхоо. Сая л мэдлээ гэжийвал хэхэ. Амтай хэлтэй бүхэн энэ тухай ярьж бичиж байх шиг байна би ч гэсэн юунаас нь дутхав нэг юм бичий гээл суужийна. Нэг зүйл миний анхаарлыг татав саяхан. Онцгой байдал зарласан хугацаанд хотоос гарах орохыг хориглосон гэнээ. Тэгээд яахав дэ нөгөө хөдөө гадаанаас орж ирдэг мах ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүн нь хаагдаж, үнэ ханш нь тэнгэрт хадсийн байх. Тэгтэл нөгөө хотод хэдэн зуугаараа байдаг хятад солонгос хоолны газрууд чинь нохойны махаар хоол хийж зарсан сураг байнаа. Зурагтын мэдээгээр хальт сонсоход үнэн бололтой. Зураг хөрөгтэй нь гаргаж байхын. Тэр хоол хийгээд байгаа нохой нь насаараа хотын гудамж метрлэж, хог хаягдлаар хооллож байгаа нь тодорхой. Хар үгээр ярьвал тэдгээр золбин нохойнуудыг ямар аргаар төхөөрөөд, ямар шат дамжлагаар тэр хоолны цэгт авчирч байгаа бол гэхээр дотор арзаймаар. Юүгээл нэг баян айлын тэжээсэн нохойгоор хийв гэж. Эсвэл нохой үржүүлгийн газар гэж байхгүй л байлтай. Тэгээд тэр хоолыг манай гайгүй орлоготой хүмүүс сайхнаар нь гайхан идэж л байдаг. Ингээд бодохоор бид харамсмаар ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг. Яахав тэр гадныхан нь нутагтаа тэр нохой шувуугаараа хоол хийдэг л юм байгаа биз тэрнийг нь манайхан дуурайн глобалчлагдаж байгаан байхоо. Гадны орны арай өөр зүйлийг нь дуурайн салхилавал бидний хэдхэн монголчуудад өлзийтэй л баймаар бодогдохийн хэхэ. Тэр хоол хийж байгаа газрын хятад солонгос эздүүд мөн сэргэлэн ийн, тэрнийг нь идэж ханиаднаас сэргийлж байгаа бид яасан ч ухаангүй юм, тэр газруудыг хянаж чадахгүй байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд яасан ч сохор ийн. За энэ нохойн махтай сайхан хоол ч яахав гэж бодий. Гэтэл нөгөө холбоотой яригддаг шувуу гээч нь бас л асуудалтай гэжугаа. Тахианы мах гээчийнхээ оронд нөгөө ганданд сүрэглэн нисдэг тагтааг үнэ төлбөргүй хэрэглэж байгаа сураг бас байхын. Тагтааг галуу, нугас, тахиа, цацагт хяруул болгон боловсруулж зарж байгаа гэсэн хэхэ. Би л лав тэднийг нь ялгаж мэдэх ч үгүй. Урд авчраад тавьбал сайхан тахиа байна гээл идэх байх. Гэнэт ийм хэрэггүй ч гэмээр юмуу бодол бодогдоод бичив.

Нэгэн Африк хүүхдийн зохиосон шүлэг

Хөөрхөн шүлэг байнаа :-)
when I born I Black
when I grow I black
when I go in sun I black
And u white fella...
when u born u pink
when u grow up u white
when u go in sun u red
when u cold u blue
when u sick u green and u got the Fuckn cheek callin me coloured..

Thursday, October 8, 2009

Рекламны хүч

Хаврын нэгэн сайхан өдөр Бруклины гүүрэн дээр хараагүй гуйлгачин гуйлга гуйгаад сууж байна. Тэрээр энгэртээ "ТӨРӨЛХИЙН СОХОР" гэсэн пайз зүүжээ. Хүмүүс хараагүй гуйлгачны дэргэдүүр өнгөрсөөр байлаа. Үүнийг харсан реклам сурталчилгааны ажилтан пайзны ар талд нь нэг юм бичээд тэр талаар нь хүмүүст харуулж тавиад явжээ. Энэ л бүх юмны эхлэл болов.
Хараагүй гуйлгачны өмнүүр өнгөрсөн хүн бүр мөнгө тавьж байлаа. Учир нь зар сурталчилгааны ажилтны бичсэн ганц өгүүлбэрт утга учир нь байлаа. Юу гэж бичсэн бэ? гэвэл "НАВЧ ЦЭЦЭГ НАХИАЛСАН ХАВРЫН САЙХАН ӨДӨР... ГЭТЭЛ БИ ХАВРЫГ ХАРЖ ЧАДАХГҮЙ БАЙНА" гэсэн байв.

Tuesday, October 6, 2009

Реклам миний амьдралд

Дээр нэг сайхан өдөр ахынд очив. Тэд яг оройн хоолоо идэцгээж байв. ТВ-ээр гарч буй олон ангит солонгос киног шимтэн үзэж байхын. Тэр кино одоохондоо тэдэнд амьдралаас нь ч илүү чухал бололтой догоо. Удалгүй реклам гарч ах дандар баатрын дүр эсгэж арай дэндүү их реклам гарч байнаа энэ мууг цонхоор гаргаж шидвэл таарна гэж зурагтруугаа ухасхийв. Яааг гоё хэсгийг нь тааруулж тасдаад муусайн новшнууд гээд л... Хүүе болиочээ наад зурагт чинь ямар буруутай биш дээ гэж Гэргийнхээ бачимдан үглэхэд за за тоглосон юм гэж итгэлгүйхэн дуугараад буцахад нүүрэнд нь бухимдал эргэлзээ цухалзаад өнгөрөв. Ах маань их түргэн зантай хүн. Удалгүй реклам бухимдал реклам дахиад реклам Хэзээ нэгэн цагт би ч гэсэн ингэж өөрийгөө зовоон зовоон тв-тэй нөхцөж байснаа дурсан санав хэхэ. Явж явж энэ хэрэгтэй хэрэггүй шоу, савангийн дууриуд, эндээс би юу олж авав... юу ч биш рекламан дундаас юм олж үзэх гэж мэдрэлээрээ наадаж байхаар боличих нь дээр юм гэж бодоод зүгээр л тогтсон цагт мэдээ үздэг болов.
Сүүлдээ ч тв бодогдохоо больж харахыг ч нэг их хүсдэггүй нэгэн болж хувирсан гэж байгаа. Магадгүй реклам л тв-ээс холдуулж өгсөн ачтан байх хэхэ.
Маргааш өглөө нь ажилдаа явж байлаа. Гэлдэрч явхад рекламны самбарууд хоёр талаар эгнэж байна. Бөөрөн дээрээ эрээн мяраан рекламтай автууснууд, машинууд, хашаа, хүмүүсийн хувцас, байшин барилга, шон хүртэл... тэр бүү хэл автуусан доторх суудлын ар тал, цонхны дээд тал бүр бариул хүртэл рекламтай гэж бодохоор бид автуусан дотор хүртэл рекламнаас барьж тогтож яваа байх нь. Бас сул зайг сайн ашиглажээ золигнууд бултах газаргүй болтол рекламдаж байх шив гэсэн бодол төрөв.
Машинд Фм-р бас л баахан реклам. Буугаад ийш тийшээ харсангүй газар ширтэж явж үзлээ. Марлборо, Супер контик, Чокопай, Сникерс, Айс марк, Кейнт гээд л эцэс төгсгөлгүй реклам байх шив. Монголчуудын маань буй болгосон өвөрмөц рекламны шийдэл юм байна. Яана даа Монгол. Гадны өндөр хөгжилтэй улсуудад реклам ямар байдаг билээ дээ. Гэтэл энд дөнгөж эхлэл.
Удахгүй хүмүүсийн нүүрийг рекламны түрээсэнд ашигладаг болно. Тэгээд нүүрэн дээрээ реклам шивүүлсэн хүмүүс холхино. Яг л хөл бөмбөгийн фанатууд шиг. За тэгээд модны навчийг хүртэл зүгээр орхихгүй цэцгийг угаас тийм рекламтай ургуулна гээд эртнээс захиалаад үрийг нь лабарторийн аргаар гаргаад авчина. Үүлийг бас л хэлбэр дүрсэнд оруулах технологи гарч ирээд тэнгэр лүү ширтэхдээ бид “Ideas for life Panasonic Holography tv” гээд л уншиж байх тэр цагийг үзхээсээ өмнө чадрах болүү яах бол гэж бодон ажилруугаа орлоо.
За тэгээд ажил дээрээ тав тухтай суугаад хэдэн товчоо нүдий гэхээр бас л суулгахгүй. Тийм юм хямд үнээр зарна, тэгүүл ингэнэ, цааш нь дамжуулна уу гэх мэтийн зүйлс цувж өгнө гэжугаа. Тэгээд бас дэлгэц амархын хооронд янз бүрийн харааны нүдний шилний рекламууд цувна.
За тэгээд арай гэж амралтаа аваад энэ бүхнээс холхон хөдөө очиж хэсэг амрая гэж хэлэлцээд гарч өглөө. Одоо бүүр дохион дээр зогсох хооронд машин болгоны салхиний шилэн дээр реклам нэвтрүүлдэг болсон байх юм. Үгүй мөн хурдан хөгжиж байнаа бид. Яг л энэ айхтар хурдацтай хөгжлөөс зугтах мэт хурдалсаар хотоос гарч салхи татуулан давхиж явна. Машины хянах самбарт байрлуулсан ЖПС дээр элдэв янзын рекламтай поп ап цонхнууд гарч ирээд дунд нь үлдсэн бяцхан хэсэг дээр л хаашаа явж байгаагаа харж байх юм гэнэ. Гар утсаа бүгд унтраагаад нэмэр алга өөрөө асаж ирээд л юу ч хамаагүй рекламдаад эхэллээ. Тэхлээр нь батарейг нь салгаж санаа амарч байхын. Гар утсаар спамууд тардаг болжээ. Бүр DVD тоглуулагчид хүртэл ийм вирус орж ирээд болхоо болисон цаг. Ашгүй нэг юм хүрэх газраа ирж рекламны хориотой бүс гэсэн пайзийг өнгөрч хэсэг яваад машинаасаа бууж сая санаа амарлаа.
Энд тэндгүй рекламнаас дайжсан хүмүүс жаргалтай нь аргагүй нуурын эрэг дээр налайцгааж байх харагдлаа. Хичнээн хориглоод нэмэргүй эндхийн шумуулнууд зүгээр байлгасангүй зарим нь үндсэн ажил хоолоо олж идэх гэж дайрч байхад зарим шумуулнууд хэсэг бүлгээрээ нэгдэн агаарт тогтож өөрчлөгдөн шумуулнаас хамгаалах тос санал болгож яг одоо авбал нэгийг үнэгүй гээд л өөрсдийнхөө эсрэг ухуулга хийж байгаа нь яаах аргагүй л рекламны хүч юм даа.
Нуурын эргээс завинд суун хөдөллөө. Усны долгион ямар нэг юм хэлээд байх шиг. Гэхдээ урьдийн сайхан усны долгион арай л биш. Нэг тийм угалзарч ирээд л дүрс үүсгээд, загаснууд нь хүртэл нуруун дээрээ ямар нэгэн рекламны шивээстэй. Жижиг загаснууд нь шумуулын адил бөөнөөрөө салж нийлэн дүрс үүсгэх нь аанай л надаар хийсэн зуушыг та манай ресторанаас амтлаад үзээрэй гээд байх юм, яг л немогийн эрэлд гээд хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг.
Энэ үед тэнгэр бүрхэж хөөрхий рекламны үүлнүүдийг борооны хар бараан үүл даран хөөж ашгүй ухааны юм бодов. Удалгүй бороо аажуухан шивэрэн орж аажмаар ширүүсэхэд нэг л хэмнэлтэй юм шиг оргиод болж өгсөнгүй. Тэнгэр сүртэй дуугарч цахилгаан цахиж хүчтэй гэрэл гялхийснээ тэнгэрт тэр чигтээ нэг том хөмөрсөн тв-ийн дэлгэц болж хувираад л та рекламнаас зугтаж байгаа бол амьдралаас зугтаж байгаа хэрэг хүн төрөлхтөнг рекламгүйгээр төсөөлөх аргагүй билээ гэж ирээд л реклам рекламаа рекламдаж эхлэх нь тэр.
Энэ бүхэн зүүд биш ердөө бидний ирээдүй л юм даа 20 жилийн өмнө гар утасны тухай ингэж зөгнөж байсан биз тэрэнтэй л адилхан зүйл юм байна хэхэ.

Friday, October 2, 2009

SIGNS

2009 оны Олон улсын Каннын кино наадмын богино хэмжээний кино төрөлд Алтан арслан авсан кино гэжугаа. Заавал үзээрэй. Хөөрхөн богино хэмжээний кино байна лээ… Бас л найз маань үзээрэй гэж явуулсийн. Үзээд их таалагдав :-)

Wednesday, September 30, 2009

Авлига гэж юу вэ?

Манайхаан энэ авлига гээч гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй байгаа зүйлийг хэр сайн мэдэх вэ? Бараг мэдэхгүй хүн байхгүй байхаа бүгд л өөр өөрийн ойлголттой байдаг байх. Бүр нэгдүгээр ангийн хүүхэд энэ сэдвээр зураг зурж уралдаанд оролцож байсан болохоор хүмүүсийн ойлголт бас сайн байгааг харуулж байгаан. Авлигын хор уршгийн түрүүчээс бид амсаад эхэлчихсэн байгааг хэн хүнгүй мэдэж байгаа байх. Авлига байгаагүйсэн бол гээд бодохоор манай улсад хичнээн сайхан бүтээн босголт хийгдэж, одоогийн хөгжлөөсөө нэг алхамаар ч болов түрүүлж явах байсан гэсэн бодол төрж явдийн. За за ингээд олон үгээр яахав хэтэрхий сунжирчих гээд байх шиг байна. Доорх хэдэн ойлголтыг мэдэхгүй нэг нь мэдээд аваасай гэсэндээ орууллаа.
“Эдэд шунах, ёсон бус аргаар юмыг олзолж авах” гэж Я.Цэвэл гуайн Монгол хэлний тайлбар тольд бичжээ. Харин Авлигын эсрэг хуульд “Авлига гэж албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчил” гэж заажээ.
Авлигын түгээмэл тархсан хэлбэрүүд:
* Хууль бусаар гадаадад мөнгө шилжүүлэх
* Хил давуулж хориотой наймаа хийх
* Төрийн өмчийг завших
* Хууль бусаар хөрөнгө эзэмших
* Хуурамч зүйл үйлдвэрлэх
* Дансны аргаар мөнгө идэх
* Өмч хөрөнгийг зүй бусаар зарцуулах
* Эх орноосоо урвах, төрд тэрслэх
* Эрх мэдээ урвуулан ашиглах
* Айлган сүрдүүлэх, тарчлаан зовоох
* Ул үндэсгүй өршөөл, уучлал үзүүлэх
* Мэхлэх, луйвардах, худал мэдүүлэх, хуурах, залилах
* Шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулах
* Гэмт хэрэгтний эсрэг догшин авирлах
* Хуурамч нотолгоо гаргах
* Хууль бусаар баривчлах
* Хүчээр хэрэг хүлээлгэх
* Үүрэг хариуцлагаа үл гүйцэтгэх
* Ажил цалгардуулах
* Бусдыг хүчийг сорж мөлжих
* Бусдын хөрөнгийг сүрдүүлж авах
* Хээл хахууль, шан харамж авах
* Хууль бус ашиг хонжоо олох
* Хууль бус орлогоо хуваах
* Сонгуулийн булхай хийх, санал будилаантуулах
* Шударга бус замаар орлого олох
* Нууц мэдээллийг зүй бусаар ашиглах
* Бичиг баримтыг хуурамчаар үйлдэх
* Төрийн албан тушаал, өмч хөрөнгө зөвшөөрлийг дур мэдэн худалдах
* Дүрэм, журам, худалдан авсан зүйлсийн нэр төрөл, үнийн жагсаалт
* Гэрээ болон зээлийг ов мэх гарган будилаантуулах
* Татвараас зайлсхийх
* Нөлөөлөх оролдлого гаргах
* Тал засч зуучлах
* Ашиг сонирхлын зөрчилд автах
* Зүй зохисгүй бэлэг, мөнгөн төлбөр, үзвэр үйлчилгээ, дайллага цайллагад өртөх
* Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоо тогтоох, хар захын үйл ажиллагаа эрхлэх
* Тал тохой татах, бусдыг хаацайлах
* Хууль бус хяналт шалгалт хийх
* Харилцаа холбоо, шууданг зүй бусаар ашиглах
* Албаны тамга тэмдэг, бичиг хэрэг, орон байр, давуу эрхийг урвуулан ашиглах гэж Жеральд Е-Кайдений “Албан ёсны авлигын ерөнхий онол” өгүүлэлд бичжээ.

Авлигын хэлбэрүүдийг зах зухаас нь тайлбарлавал:
* Хээл хахууль /Bribery/. “Албан хаагч, эсхүл бусад хүний албаны буюу хууль ёсны үүргийг биелүүлэхгүй болгоход нөлөөлөхийн тулд аливаа үнэт зүйлийг санал болгох, өгөх, авах, зуучлах”
* Шан харамж. Авлигын шинжтэй эрх зүйн зөрчлийн нийгмийн хор аюулын зэрэглэлээр харьцангуй бага хэлбэр. Албаны үүргээ зохих ёсоор биелүүлсний төлөө тухайн этгээдийг хувиараа урамшуулан шагнахыг шан харамжид хамааруулж ойлгоно. Өнгөц харахад үүнд буруу зүйл байхгүй мэт. Шан харамж өгч байгаа хүний хувьд баярласнаа илэрхийлэхээс өөр гэм буруутай санаа байдаггүй. Харин авч байгаа албан хаагчийн хувьд мэргэжлийн ёс зүйг ноцтой зөрчсөн үйлдэл болно.
* Бэлэг. Бэлэг өгсөн тохиолдол бүрт “Намайг ийм албан тушаалгүй бол энэ хүн тухайн бэлгийг өгөх байсан уу” гэсэн асуултыг тавьж олсон хариултаараа авлигын шинжтэй эсэхийн заагийг ялгаж байх шаардлагатай. Бэлэг авлигын шинжтэй эсэхийг чухамхүү энэ шинжээр л тодорхойлж болно.
* Ах дүүсэх, найзархах. Албан тушаалтан аливаа асуудлаар найз нөхдөдөө, эсхүл төрөл садан, ах дүү нартаа илүү ашигтай шийдвэр гаргах, тэдний ажил хэргийн мэдлэг, чадварыг үл харгалзан зөвхөн хувийн харьцааны шалгуурыг баримтлан албан тушаалд томилох зэртэг байдлуудаар авлигын энэ хэлбэр илэрнэ.
* Тал тохой татах. Энэ нь ихэвчлэн албан тушаалын томилгоотой холбоотой илэрдэг авлигын хэлбэр юм. Албан тушаалд танилаа, эсхүл танилынхаа санал болгосон хүнийг “дотно танилын шалгуур”-ыг ажил хэргийн шалгуураас илүүд үзэж томилох явдал авлигын энэ хэлбэрийн агуулгыг тодорхойлно.
* Зүй бусаар тал өгөх буюу хөнгөлөлт үзүүлэх. Төрийн байгууллага, албан тушаалтан зарим аж ахуйн нэгжид ялгаварлан тал өгч хэт ойр харилцаа үүсгэн түүнд тусгайлсан дэмжлэг үзүүлэх явдлаар авлигын энэ хэлбэр илэрнэ.
Авлигыг зөвхөн та л зогсоож чадна. Танаас эх орны минь хувь заяа, үр хүүхдүүдийн маань ирээдүй шалтгаална гэжугаан :-)
http://www.iaac.mn

Friday, September 11, 2009

Happy birthday Nyamaa

Май их сургуулийн сайн найз нарын маань нэг Нямаа гэж нэг сайхан залуу бий. Блог дээрээ нилээн дээр хэдэн найз нарынхаа тухай бичиж байсан да тэдний маань нэг. Японд програм хөгжүүлэгч хийж байгаа л да. Мундаг залуу. Өнөөдөр төрсөн өдөр нь тэгээд л муу найздаа төрсөн өдрийн мэнд хүргэдиймуу гээл суужийна. Ямартаа ч гэсэн найздаа төрсөн өдрийн мэнд хүргэж аз жаргал, инээд баясал, эрүүл энх, энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье. Найзынхаа хөдөлмөрч, юунаас ч шантардаггүй бас шудрага зангаар бахархдаг шүү гэж хэлий. Түүний хувьд магнай дээрээ нар мандуулаад 26 дахь жилийг өнгөрүүлж байна. Энэ хугацаанд хайрлаж ч үзлээ хайрлуулж ч үзлээ... Гуниг гутрал, баяр баясал, инээх уйлах, гомдох тунирхах бүгд тун жор нь яг тааран одоогийн хувь хүнийг буй болгожээ. Цаашид ч үргэлжилэх нь... гээл явжийвал хэхэ. Хорвоод тээж төрүүлсэн ээжид чинь бас баяр хүргэе. Ухаантай сайн хүүгээрээ үргэлж бахархаж явдаг байх даа.
Санаа нийлэх нэгнээ олны дундаас олж
Сайн мууг нь таниад анд найз бололцож
Сартай нартай хорвоод бодлоо хуваалцан нөхөрлөн
Салахгүй шахам ханьсаад биесээ түшин явдаг
Анд найз гэдэг ховор олдох эрдэнэ.

Monday, September 7, 2009

Thursday, September 3, 2009

Яааая

Яая мануус ямар их хоцрогджийнаа, ямар удаан сэтгэжийнаа. Энэ зуундаа байтугай энэ мянгандаа араас нь хөөгөөд гүүцкү байхоо энэ технологийн хөгжлийг хэхэ. http://www.yankodesign.com сайтаар ороод нэг үзээрэй. Random Designs гэж ороод дахин дахин үзээрэй :-)

Tuesday, September 1, 2009

9 сарын 1-ний дурсамж

Би 9 сарын нэгэнд Номхон морио унаад, Номтой цүнхээ үүрээд, Ээждээ үнсүүлээд, Аавыгаа дагаад, Эрдэм сурахаар явж байлаа. Манайх намайг 8 настай сургуульд ордог жил сумынхаа төвөөс холоо хөдөө байсан болохоор аавтайгаа мориор сургуульдаа ирж байсан юм. Ээж маань дэвтэр, үзэг, харандааг маань бэлдэж өгч бас завсарлагаанаар идээрэй гэж ааруул боорцог цүнхэнд маань хийж өгч байсан санагдана. Аав бид 2-ийг мордоход ээж минь хацар дээр үнсэж ээжийн хүү ном сайн сураарай гэж захиж байсан юм. Урд орой нь аав ээж 2 хүүгээ эрэгтэй багшийн ангид өгий арай буурь суурьтай юм гэж ярилцаж байсныг тод санаж байна. Ингээд л хүүхэд шуугисан их өргөөнд орж, суралцаж эхэлсэн дэ. Хичээлдээ давгүй болохоор түрүүлж хийчихээд үймүүлэх ажил хийдэг байлаа хэхэ. Аав ээж 2 маань хоёулаа багш болохоор миний үймүүлснийг дороо л мэдчихдэг байлаа. Тэр 2-ийнхоо чихийг олон ч удаа халууцуулж байсан даа.
Ангидаа ороод багштайгаа танилцсаны дараагаар анхныхаа үсгийг үзлээ. Тэр үеийн уйгаржин монгол бичиг үзнэ гэсэн соёлын довтолгоонд өртөж босоо "А" үсгээ үзэж эхэлсийм. Инэгээд овоо бичдэг болжийтол 4-р ангид орсны намар крилл гээч бас нэгэн шинэ бичгийг зааж эхэлхэд нь сурах гэж махаа зулгааж билээ.
Бага байхад за тэгээд оюутан байхад ч гэсэн 9 сарын 1 гэдэг өдөр нэг тийм сайхан гэгээлэг өдөр байдаг байж билээ :-)

Monday, August 31, 2009

Үерхэлийн дурсамж

Саяхан гадуур ажилтай замын түгжрээнд гэлдэрч явтал гар өргөн зогсох нэг бүсгүйг зам дагуу бууна гэхээр нь суулгаж амжив. Хэсэг явсны эцэст ард суусан бүсгүй миний нэрийг хэлж өөрийгөө таних эсэхийг асууж байна. Хэсэг будилсны эцэст би түүнийг танив.
Энэ хүнийг би аль 10 жилд байхын танина. Бүр түүнтэй жил гаран үерхэж байсын. 8-р ангид ордог намар манай сумын сургуульд үе тэнгийн нилээн хэдэн сурагчид энэ тэндээс шилжиж ирлээ. Шинэ сурагчид шилжиж ирэхээр харах гээд л хөвгүүд завсарлагаанаар гүйлддэг байлаа. Би ч юунаас нь дутахав ангийнхнаа дагаад салхилчихдаг байсан болохоор хотоос ирсэн доод ангийн охиныг харахаар гүйлдэв. Тэр охиныг харсан манай ангийнхан хөөх гээд л дуу алдаад л хөөрхөн охин байна энэ тэр гээд л сүйд болжийлаа. Надад ч бас лаг харагдаж байсан шиг санагдана хэхэ. Ингээд л жаахан зав чөлөө гарахаар тэр охины тухай бодол орж ирээд болохоо байж билээ. 8-р ангиа төгөсдөг хавар зориг гарган бичсэн захиагаа гарт нь атгуулж хариугаа авах гэж 7 хоног түүний гэрлүүгээ харих замд нь албаар тааралддаг байлаа. Ингээд л түүний зөвшөөрч байна гэдэг үгийг сонсоод зүрх амаар гарахаа дөхөж, хамаг бие минь салгалж байсан санагдана. Яаж яваад гэртээ хүрээд ирснээ сүүлд нь санахгүй байж билээ. Ингээд л бид 2-ийн үерхэл эхэлж олон сайхан дурсамжуудыг бие биедээ хадгалах болж билээ. Хичээлээ хамт хийж, хамт гадуур алхаж, уулзах боломжгүй үедээ захиа бичиж бүр англи хэлний Америк багшаараа захиагаа зөөлгөдөг байсан. Манай ангийн зарим охид хөвгүүд бид 2-т атаархдаг байлаа хэхэ. Одоо бодоход бие биедээ "БИ ЧАМД ХАЙРТАЙ" гэж хэлж байснаа санаж байна. Хүүхдийн гэнэн бодлоор тэр үед үнэхээр л хайртай болсон мэт бодогдож, хөөрч байсан байх. 9-р ангиа төгсөөд зуны амралтаараа бүүр хөдөө нэг сар гаруй яваад ирэхэд тэр буцаад хотруугаа шилжээд явчихсан байж билээ. Түүнд баяртай ч гэж хэлж чадаагүй юм. Тэр үед одоогийнх шиг утас шөрмөс байгаагүй болохоор надтай холбоо барьж чадаагүй гэсэн. Түүнээс хойш ганц ч удаа холбоо барьж, уулзаагүй юм. 10-р ангидаа бөөн уйтгар гуниг орж хичээлээс өөрийг хийхгүй гэж өөрийгөө шийтгэж суралцсаар их сургуульд орж билээ.
Гэтэл олон жил уулзаагүй тэр хүнтэй ингэж гэнэт таарч, тэр намайг мартаагүй таньж байгаад нь баярласан шүү. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн англи хэлний ангийг онц дүнтэй дүүргэж одоо нэгэн хувийн компанид сайн ажиллаж байгаа гэсэн. Бид хоёр хэн хэн нь тэр үеийнхээ дурсамжуудыг мартаагүй байсан.
Ингэж гэв гэнэт анхныхаа үерхэлийг дурсаж амжив :-)

Friday, August 28, 2009

Ай хөөрхий

Шатахуун түгээгүүрийн газрууд жолоо баригч хэн бүхний өргөн хэрэглээ болсон АИ 92 бензиний үнийг 1 литр нь 1300 төгрөг болсныг илтгэж пайзаа шинэчилчихэж. Хавраас хойш харьцангуй тогтворжиж бүр 3 оронтой тоо руу орсон шатахууны үнэ ийнхүү өсснийг холбогдох байгуулага дэлхийн зах зээлийн үнэ ханштай холбон тайлбарлаж байгаан. Түүнээс гадна өнгөрсөн 7 сард хойд хөршөөс оруулж ирсэн шатахууны нөөц бага байснаас шалтгааллаа, бас импортлогч компаниуд алдагдалд орж эхэлсэн гэж.
Би бол энэ тайлбартай санал нийлкү байгаан. Ер нь хараад байхад энэ бензин гээч бодисийг Монголд импортлож байгаа хэдэн компанийн захирлууд нь тэр 76 дотор байгаа шүү дээ. Тэдний карманд орох мөнгө нь жил бүрийн 8-9 сар болохоор бага санагддиймуу эсүүл шунал нь илүү хөдөлдиймуу бүү мэд. Одоо дахиад нэмэх юм гэнээ. Одоо яана даа. Жил бүр үүнийг тайлбарлах тайлбар яг адилхан байгаан. Шатахууны үнийг дагаад нөгөө гайхал юмных нь үнэ өсчихнө. Ингээд цааш бодоод байхаар хэцүү юмаа. Толгойд олон бодол орж ирж стресс гээч нь үүсэх гээд байна. Тэрэнд нөлөөлж чадах биш байдлыг хараад л суужийхаас.

Tuesday, August 25, 2009

Амралт 21

Морин хуурын тансаг аялгуу сонорыг минь мялаан дуурсан ахуйд, алс тэртээх төрсөн нутгийн минь цэнхэр бараа нүдэнд үзэгдэх шиг. Эх захгүй үргэлжлэх нүд алдам тал, ээрэм говийн амин сүнс алтан элс, хөхрөн дуниартах хөвч тайга, нэг ойртон нэг холдон үзэгдэх айлын бараа, анир чимээгүйг цочоон дуурсах ажнай xүлгийн туурайн төвөргөөн… Эл бодол сэтгэлийн минь эмзэг утcыг хөндөж, далдхан гунигийг минь хөглөнө хэмээн хэн нэгэн төрсөн нутгаа санан дурссан байдаг. Би гэдэг хүн ээлжийнхээ амралтын хэдхэн хоногийг аваад л шууд маргааш өглөө нь нутгийн зүг жолооо залсан бөлгөө хэхэ. Зарим нэгэнд нь юун ч яаруу юм гэж бодогдож байж магадгүй л дээ. Гэхдээ л яагаад ч юм өсөж төрсөн нутагруугаа явна гэхээр сэтгэлийн гүнээс ямар нэгэн зүйл хатгаад хөөргөөд байдгиймаа. Оюутан болж хотод орж ирсэн анхны жилүүдэд гэрээ, тоглож өссөн газруудаа их санадаг байж билээ. Заримдаа тэсэж сууж чадахааргүй тийм үеүүд байсан шүү хэхэ. Мөн л сүүлийн шалгалтаа өгч дүнгээ сонсож аваад л маргааш нь хэдэн хувцсаа цүнхэлж аваад нутгийн зүг нисч өгдөг байлаа. Гэтэл одоо болтол тэр зан минь хэвээр байх шиг. Ингэж бодохоор би төрж өссөн нутагтайгаа салшгүй холбоотой юм байна. Нилээн хэдэн жилийн өмнө өвөө маань жил бүр нутагруугаа явна гээд зүтгэдэг байж билээ. Би ч тэр үед юуугаа мэдхэв өвөөгөө дагаж далдаганах гээд л бөөн дур дагаад л явдаг байж. Өвөөгийнхөө төрж өссөн нутагт ирээд уул усаар нь хамт явдаг байсанч өвөөгөө юу бодож хэлж захиж байсныг нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргачихсан байгаан. Одоо бодоход миний дээр бичээд байгаа газар ус хүний холбоог л надад нарийн тайлбарлаж өгсөн байх даа өвөө минь. Хүн чинь аливаа зүйлийг мэдэрч, хийж үзэж байж л сурдгийн байна.
Амралтийнхаа талаар бичий гэж бодож байсан чинь нэг мэдсэн өөр тийшээ хазайчихаж хэхэ. Ажил их байгаа болохоор товчхон бичий дээ амарсан тухайгаа. Тэгээд хөдөө очоод бага насаа жаал дурслаа. Хийж байсан зүйлсээсээ хийж үзлээ. Цагийг маш сайхан өнгөрөөсөөн. Ээжийнхээ гарын цай хоолыг идлээ. Аавтайгаа багахан ч гэсэн анд явлаа. Амралтанд хэд хонолоо, хөдөө мал дээр гарч бас хэдэн өдрийг өнгөрөөв. Хиймортой байсан шүү. Яагаад гэвэл нийт 3 чонотой дайралдсан. Чонотой ижил хиймортой л байгаан байна лээ хэхэ. Амралтын 21 хоног ингээд нэг мэдэхэд дуусч хотруугаа ирэх болоход явмааргүй дахиад хэд хономоор санагдаж байсан ч өөр аргагүй хойно хүрээд л ирлээ. Хангайн цэнгэг агаараар амьсгалж байгаад ирсэн уушги минь одоо хэцүүдэнэ дээ энд. Одоо ажиллах л үлдлээ. Сайхаан, бужигнасан ажил чамайгаа алгаа тосон угтъя, ана мана үзэлцье. Ялж гарна уу гэхээс ялагдаж буцахгүй ээ би гэж :-)

Tuesday, July 21, 2009

Бас дахин бороо мөндөр хэ хэ

Хэ хэ өнөөдөр сая гаруй хүн амтай метрополис хэмээн өргөмжлөгдсөн Улаанбаатар хотод маань ширүүн бороо дахин орж, тэр нь үер болон хувирлаа. Чийчаан болон 2 хөлний зам бүгд л голын шуудуу болчихсон цонхоор харагджийна. Түрүүний орсон бороо олон хүний аминд хүрсэн мэдээ өнөөдөр замхарч амжаагүй, үерийн усанд хөвсөн айлуудын түрүүчид гэр орон дөнгөж тарааж эхэлж байхад түрүүчийнхаас ч илүү устай бороо орж байгаад санаа зовоод л суужийна. Учир нь өнөөдрийн энэ бороонд хэдэн айлын гэр орон урсаж хэр их хохирол учирч байгаа бол гэж бодохоор.... Метрополис хотод тулгамдаад байгаа асуудлуудын нэг нь үер усны асуудал. Түрүү жилүүдэд яахав дэ бороо бага ордог байсан болохоор нээх тоодоггүй байсан байх. Хотын төвийн замаар ингэж урсаж байгаа юм чинь нөгөө сайхан гэр хорооллоор маань гого болж байгаа байх да. Үгүй ядаж байхад замын 2 талаар ус зайлуулах хоолой бараг байхгүй ингээд л өөлөөд байвал энэ хотод дутуу онгорхой цоорхой зүйл тоо томшгүй байнаа. Нийслэл маань хэдийн сая гарсан иргэнтэй их хот болсон ч анхнаасаа нэг сая хүн,100000 мянган машинтай байхаар төлөвлөгдөөгүй нь үнэхээр харамсалтай. Тиймээс л бид өглөө бүр хөлдөж үхэх дөхөн хүлээн байж, салж унах гэж байгаа автобусандаа чихэж аваад, ууртай кондуктарт аашлуулан, хөлсөө үнэртүүлэн өөр хоорондоо зодолдох шахам явдаг. Энэ бүхэн юу ч биш бас нэг том гамшиг бол алтан цагийг минь даанч их хулгайлж байгаа замын түгжрэл. Их хотдоо эзний ёсоор амьдрахын тулд эдгээр асуудлуудыг юун түрүүнд шийдэх цаг болсон байхын. Гэвч яаж вэ????? Нэгэнт бий болсон хүмүүсийн бөөгнөрөл, хотын төвлөрөлийг бид одоо яаж ч чадахгүй. Ямар 500000 иргэнтэй байх ёстой гээд бие биенийгээ хажиглаад хялайгаад суултай биш. Дэлхийн ямар ч хотууд энэ асуудлыг тойрч биш дайрч л гарсан байгаан. Биднээс ялгаатай нь тэд нэлээд эрт ухаараад асуудлыг шийдчихсэн байх юм. Нийтийн тээврийн энэ олон асуудлыг нэг мөсөн шийдэхийн тулд бусад хотуудад жишиг болсон “Метро” хэмээх унаа бидэнд хэрэгтэй ч юм шиг. Нүхэн замын энэ тээврийн хэрэгсэл анх 1868 онд Лондон хотод бий болжээ. Тухайн үедээ Английн нийслэл яг л өнөөдрийн Улаанбаатар шиг давчуу гудамжинд хаа сайгүй морин тэрэг, дугуйтай хүмүүс бөглөрсөн хот байв. Шинэ тээврийн хэрэгсэл нь өнөөгийн хөгжингүй Лондон бий болох гол үндэс болсон аж.
Метро гэхээр л хүмүүс хот орон нүүлгээд газар шороо ухаад нэг их сүлжилдсэн зам тавиад, зогсоол тунелүүдийг барих нөр их ажил болно. Гэтэл тэр их мөнгийг хаанаас олох юм бол? гэж бодож болох юм. Гэхдээ бидэнд зайлшгүй хийх ёстой зүйл гэж байдаг. Ер нь тэгээд манай хотын буруу дэд бүтэц зарим нэг талаараа ашигтай байдал үүсгэдэг талаар “Метро” төслийг санаачлагчид аль хэдийн ярьж эхэлсэн. Улаанбаатар шиг урт нарийхан хотод нэг захаас нөгөө зах хүртэл ганц шулуун Метроны шугам байхад л өнөөдрийн бидний үй олон асуудлыг нэг дор шийдэж болох ажээ. “Таван шараас Амгалан хүртэлх замыг Метрожуулчих юм бол бид хотын аль ч захаас төв орохын тулд наймхан минутыг л зарцуулна”гэж төслийг санаачлагч Г.Ганхүү ярьж байсныг санаж байна. Харин өнөөгийн нийтийн тээврээр бид таван шараас амгалан хүртэлх замыг туулах гэвэл нэг цагаас лав илүү гарна гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа байхаа. Тиймээс нийслэлд маань эхний ээлжинд таван шараас амгалан хүртэл 20км зам тавихад метрополис хотын иргэд бид хамгийн дээд зэргээр цагаа хэмнэж, тохилог орчинд хүртээмжтэй унаагаар боловсон үйлчлүүлэх боломжтой болж байна. Ямар ч замын түгжрэлгүй, ямар ч даргад зам тавьж өгөлгүй, ууртай кондукторын царай ширтэлгүй, биенийхээ хөл гар дээр гишгэж, хэрүүл уруул хийлгүйгээр өглөөг эхэлнэ гэдэг ямар их аз жаргал болохыг та бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ. За за ингээд энэ олон проблемуудыг бичээд байвал дуусахгүй байхоо дараа аажуу уужуу оролдий :-)

WAX - Fix My Makeup

Нэг найз маань анх сонсоод үзээч гэж явуулсийн. Сонсож үзээд таалагдсан болохоор найзынхаа санал болгосноор оруулчлаа :-)

Friday, July 17, 2009

Миний багын дурсамж-Мөндөр

Гадаа лаг бороо оржийно шүү. Бас мөндөр. Цонхоор харж байтал гэнэт жаахан байхад тохиолдсон нэг явдал санаанд ороод ирлээ. Намайг жаахан байхад яасан ч их бороо ордог байсийн одоо бодоод байхад. Гэрийн хажуугаарх газар бүр бамбалздаг болчихсон байдагсан. Зуны нэг өглөө өвөөтэйгөө өглөө эрт үхэр тэргээр түлээнд явлаа. Өглөө гэрээс гарахад ямар ч үүлгүй байсан тэнгэр бид 2-ийг модноос гарч ирэхэд хар хар үүлтэй болчихсон өмнөөс бороо цайран ирж байлаа. Замынхаа талд орж явтал том том мөндөр орж эхэлдэг байгаа. Өглөө нүцгэн шахуу гарсан болохоор тэр том мөндөрнүүдэд сайн цохиулж билээ. Гэртээ ирэхдээ улаан юм туурчихсан юм шиг эрээн биетэй ирж байгаан. Хамгийн аймар нь мөндөр чихрүү цохих xэхэ. Түүнээс хойш мөндөр орох вий гэхээс яс хавталздаг болсоон. Маргааш нь хажуу айлынхаа бацаануудад жаал шоолуулж билээ :-)

Monday, July 6, 2009

Monday, June 1, 2009

Запас дугуй

Практик дээр онолдолгүй авч үзэхэд эмэгтэйчүүд ялангуяа гэрлэх насны эмэгтэйчүүд “запас дугуй”-нуудын дунд эргэлзээтэй сонголт хийхэд хэцүү байдаг тухай уншсан юм. Учир утгагүй бүгдтэй нь унтаж, хэвтээд гүйгээд байдаггүй ч гэсэн ямар нэг битүү горьдлого, хардлага, шалгалтуудыг, аналитик дүгнэлтүүдийг үргэлж дотроо хийж явдаг юм гэнээ. Барин тавин бичсэнээс нь үзэхэд би ч бас тийм запас дугуйны нэг гэнэ. Хэн нэгэн танилцсан эмэгтэй чинь алга болчихоод гэнэт байж байгаад хэсэг хугацааны дараа гарч ирээд “хүүе энээ тэрээ” гээд л эхэлдэг чинь нөгөө нэг запас дугуй нь мөн чанараа харуулсан учраас “лам олдохгүй бол буцахдаа таныг зална” /нэг чуганц дайралдахаар нь тэгж хэлсэн гэж нүгэл буян гэж зохиол дээр гардаг шүү дээ/ гэдэг шиг хуучин байсан запас дугуй чамайг гаргаж ирж байгаа гэнэ дээ. Бодоод үзэхэд үнэн байж мэдэх л юм. Хамгийн аймаар нь бүх запас дугуйнууд нэгнээ огт мэддэгүй гэнэ. Тэгэхээр запас дугуйнууд бас найдварын бяцхан оч, битүү горьдлогын дунд өнхөрдөг гэсэн гаргалгаа нэмэгдэж байна. Зарим нь магадгүй нэг тамлан зовоогч эсвэл санаачлагүй амьдарлын идэвхгүй хэн нэгнийг сонгосон байгаа нь тааралдсан запас дугуйгаа хийчихээд шалгалгүй тэр чигт нь давхисантай холбоотой гэх бор шувуу ч нисгээд амжиж байх шиг. Товчхондоо хэлэхэд эр ч бай эм ч бай үргэлж сонголтын өмнө амьдардаг нь юутай ч үнэн юмдаг. Буцаж авдаггүй запас дугуй байхгүйн тулд хичээж л явна. Элэгдэл хорогдлын шимтгэлээ ч хамаагүй тооцуулаад нөөцөнд байх нь амттай ч юм шиг. Би ч бас запас дугуй явсан л байх кккккк.

Monday, May 25, 2009

Ялгаа нь юунд байна?

ЭЛБЭГ ах гарчиж, хэн гарсан нь надад үнэн пад байхгүй, гэхдээ улс орныхоо төлөө жаахан ч гэсэн хичээх тийм хүн байгаасай гэж хүсэж байна. Би сонгууль өгөөгүй ээ, учир нь манай 2 ах хоёулаа адилхан. Хэн нь ч адилхан МЯА. Энэ удаагийн сонголтыг хүмүүс ардчиллыг нэг их дэмжсэндээ биш зүгээр л залхсандаа хийсэн сонголт байх. Энхбаяр ахаа баяртай, Элбэг ах сайн байна уу?
Биднийгээ бага хашгируулж, хошгоруулаарай.

Tuesday, May 19, 2009

Гатцан өвс чигсн идхийнсан

Хаая хн хн хн. Сайхан амарчээнүү, бий чигсн сайхан амарчээн. Тэхдээ өлсжийн. Өлсөж үхэх нээ зус. Гатцан өвс чигсн идхийнсан. Түрүүн жоохон ус л уусан. Ус ч яхуу уугаалаагаа. Харин юу ч идүүлкүүмаа намайг. Сар болжээшд. Шүлс шиг юм идүүлчээ л аваачаа уячна. Хэдэн өдрийн өмнө намайг солиорцийм шиг гүйлгэсэн. Хурдан гүүхкүү бол бөгс рүү зодоод, бөөр мөөр лүү өшиглөөдаагаам чинь. Үхтрээ хөлөрч, нүд харанхуйлаад үххкжээсөө. Нүдээ аниа л гүрийгээд байсан. Тэгж тэгж ашгүү дуусаад, чадалтай төрснийх, хамгийн эхэнд нь гүүгээд ирцэн байлээ л дээ. Бахардаж үхэнгээ алдсан, дөрүүн мөч янгинаад, уушиг зүрх амаар гаран алдаа л. Заза ашгүү тамлалт дууслаа гээ л, сайхан шүүслэг ногоон өвс, булгийн хүйтэн ус бодогдоо л, налайгаа л сайхан байжаах юм нүдэнд харагдаа л явцан. Ижийн минь сүү ч амтагдах шиг. Ёхх гээ л зогсох гэсэн чин юүү вэээ! Бөөөн тэнэг хүмүүс шаваад толгой түрүү нүд амгүй бариад, цохиод, алгадаад, зулгаагаад. Онжиго монжигоноос ч базжаах шиг. Тэсгэл алдаа л "та нар болиод өгөөч, би амармаарээн" гэж хашгирмаар байсан. Даанч дуу гараагүй. Гатцарсан хоолой хий л гяхтнажаагаам чинь. Нүд эрээлжилж унакаад байхад амьсгаа ч авах агаар байхгүй, таануус төсөөл л дөө. Тэр хүмүүс нь хэзээ ч дууску олон. Бүгдээрээ надад шаваадээсэн. Тийм муухай халуунд хүчилтөрөгчийн дутагдалд ороод, амьсгалын замын гуурснууд шороогоор бөглөрөөд, ингээд инфаркт болж үхдийм байж л гэж бодсон. Би ямар гэм хийсийм бэ хүмүүсээ? Ямар үйлийнх нь үр юм бэ энэ? Юүүгнүү тэгээд, "аа соёлонгийн хөлс хиамартай байдийн" чихшиг. Гү би үххкээдий шдээ энэ чинь!
Одоо би амарчаагаа чигсн ахиа л намайг тийм тамууд хүлээжаагаа.
Манай эзэн намайг хавар цагаан сараас эхэлж зовоогоо л 5 сарын сүүлч хүртэл л жоохон амсxийлгэдэг. Тэгээ л тэрнээс хойш энд тэнд авч яваа л шороонд хутгаад эхэлдийн. Удкуу наадам болно. Намайг бүр маангар хол давхиулийшд, ээ ям даа ям гэж! Давхихгуу бол зодно. Чулуу шиг хатуу сураар бөгс ураа л хаяжаагаам чинь. Гүрийгээд хэвтчиж болжийн л даа, даанч "өө энэ муу адсагаар хуушуур хийгээд идчий" гэншд. Тэгээ л айсандаа ийм амьдрал туулжийна даа.
Уйлах нээ, нүд бүрэлзээдийн. Гомджийн. Хурдан өвөл нь болоосой. Даардаг чигсн энүүний хажууд жаргал.
Ижийгээн дагаад эрхлээд гүүжээсэн гуруухан жилийн өмнөх цаг үе минь. Надтай ихэр төрсөн унага нутагтаан байгаа. Намайг холын хүнд зараад битоёрыг салгаал хаясан. Хэдий хол байгаа ч хуваагдсан эс шиг мэдэрдийн түүнийгээ. Уулзаад хуртай сайхан зуны өдөр өнжин цуг байж, нойтон сахлаг өвс идэж, толгойгоо хаялан давхихын сан.
Харин эзэн намайг зүгээр морь болгоцон бол эзэндээ үнэнч, эрэмгий сайн хүлэг болох бээсий. Эндээс зугатаагаад, хонины хашин морь болох хүсэлтэй би.
Нойрмог харагдсан чигсн яадий, ёооё өлсөөдийнаа, өлсөөдийшдээ.

Хаа нэг газраас хуулчлаа хэхэ :-)

Monday, April 20, 2009

Дурлал яагаад сохорсийн бол? kkkk

Ойрд хараад байхнээ том жижиггүй нүл хаврын синдромтой хүмүүс. Их дурлах бас их дэмүү шдээ. Дурлал гэдэг чинь сохор байдийн, сохор юм бол яагаад сохорцийн, дурласан хүн яагаад солиотой аашлаад байдийн гэдгийг синдромтсон улс сайн мэдэж байх хэрэгтэй. Сонирхуулах үүднээс уншисан юмаа бичлээ.
Эрт дээр үед Солиот, гэнэн, хайр, худалч, шудрага, дурлал, атаач гэх мэт хүний хамаг л байдаг зан чанарууд хийх юмаа олж ядан нуугдаж тоглохоор болжээ. Тэгээд нуугдсан зангуудыг солиот олохоор болов. Солиот тоолж эхлэв. 1, 2, 3... Бүгд л өөр өөрийн аятайхан газраа нуугдав. Харин тоолж дуусах үед дурлал ганцаараа нуугдаж амжсангүй. Яаааг 100 гэх мөчид дурлал сарнайн талбайд ороод нуугдчив.
Нөгөө солиот чинь тоолж дуусаад хамгийн түрүүнд залхууг, дараа нь шударга, тэгээд хайр гэсээр бүгдийг нь оллоо. Харин дурлал л ганцаараа олддоггүй ээ. Олдку болохоор нь солиот уурлаж эхлэв. Гэтэл атаач зан олдку байгаа дурлалд атаархан "сарнай талбайд дурлал нуугдсан" гээд солиотод нууцаар хэлчихэв. Үхлтээ ууралсан солиот дурлалын байгаа газарлуу жад барин гүйснээ дурлалыг олоод, шидчив. Шидсэн жад нь очисноо дурлалын нүдрүү оночиж гэнэ. Дурлалын нүдийг сохолсноо мэдэнгүүтээ солиот үнэхээр харамсав. Гэтэл дурлал өөдөөс нь: "чиний миний нүдийг төлж өгч чадку л юм чинь насаараа миний нүдийг орлон хөтөч хий" гэжээ.
Ингээл дурласан хүн сохорсон юм шиг болж, солиотой зан гаргадаг болсон гэнэ лээ...
Аргагүй шдэ. Нэг солиотой юм дурлалын нүдийг сохолоод дараа нь өөрөө нүдийг нь хийгээд явж байгаам чинь :-)

Thursday, April 16, 2009

Миний сууж байгаа сургалт

Би гэдэг хүн Мэдээллийн Технологийн чиглэлээр Microsoft Certified Professional(MCP), Microsoft Certified System Administrator(MCSA), Microsoft Certified System Engineer(MCSE) сертификатуудын шалгалтанд бэлтгэх сургалтад хамрагдаж эхлээд сар гаруй болж байна. Түрүү жилийн 7-р сард Microsoft Certified Professional(MCP) сургалтад хамрагдаж Microsoft Windows XP үйлдлийн системийн(Implementing and Supporting Microsoft Windows XP Professional) нарийн ширийн зүйлсийг мэдэж авч байсан. Энэ удаагийн маань сууж байгаа сургалт болохоор Microsoft Certified System Administrator(MCSA) нь бөгөөд энд Windows Server 2003-ийг нэг бүрчлэн үзэж байна. Ерөнхий агуулга нь:
- Managing and Maintaining a Microsoft Windows Server 2003 Environment
- Implementing, Managing and Maintaining a Microsoft Windows Server 2003 Network Infrastructure: Network Services
- Implementing and Administering Security in a Microsoft Windows Server 2003 Network.
Эдгээр 3 бүлэг хичээлийг үзэж дуусаад нийт 3 шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд Microsoft системийн администратор гэсэн сертификат авдаг. Хичээлээ таслалгүй суугаад, үзсэн зүйлээ гэртээ чөлөөт цагаараа давтан хийж үзээд байхад гайгүй байхаа. Хичээл маань ажлын 4 өдөр орой 18:30-21:30 хүртэл үргэлжилдэг бөгөөд одоо дуусах дөхөж байгаа.
Энэхүү сургалтуудыг Empathy сургалтын төв явуулдаг бөгөөд Microsoft Gold Certified Partner буюу Микрософтийн Алт Итгэмжлэгдсэн Түнш байгууллага юм.
Эдгээр сургалтын талаар зарим нэг нь сонсож байсан байхаа. Маш чухал сургалт гэдгийг хэлэх гэсийн. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл http://www.mcp.mn гэсэн хаягруу орж үзээрэй.

Saturday, April 4, 2009

Солонгост ажилласан миний найз

Би нилээн дээр хэдэн найзынхаа тухай бичиж байсан да. Нэг нь Солонгос улсад ажиллаж байгаа гээд л. Тэр найз маань 3 жил гэрээгээр ажиллаад өчигдөр Монголдоо ирсэн юм. Орой ажлаа тараад утсаар ярьж байгаад найзындаа хүрч очиж уулзлаа. Найз маань энд байхдаа нуруу туруу, мах шөлтэй сайхан л залуу байсан чинь шөвийтлөө турчихсан бас борлочихсон байхын. Бараг л танигдахааргүй болсон байна. Эзэнтэйгээ 2-уулаа ажилладаг хэвлэлийн үйлдвэрт ажилладаг болохоор ажил маш ихтэй, өглөө эрт ирээд л шөнө орой болтол ажиллаж, дунджаар 60000 ширхэг том баатам цаасан дээр хэвлэлт хийдэг гэсэн. Хэвлэх машин нь хэдийгээр автоматчилагдсан боловч цаас түүхий эдээ эмхэлж цэгцлэх гээд ажил нь үнэхээр их. Дээрээс нь хэвлэлийн будагны тоосонцор их байдаг болохоор ажиллах орчин нь тийм ч сайн биш. Тийм болохоор маш их ядарна. Орой гэртээ ирээд шууд л унтахын түүс болдог. Үдийнхээ цайнаар халуун ногоо голдуу будаа идэж, ус уугаад л ажилдаа ордог байсан гэсэн. Найзыгаа бүтэн 3 жил ингэж ажилласан гэж бодохоор дотор нэг зүйл зангирч байлаа. Дээрээс нь Эх орноо гэр бүлээ санана, хүн л юм чинь сэтгэл санаа нь таагүй байсан үеүд байсан. Энэ бүхнийг миний найз даван туулж ирснийг бодохоор миний энд хийж байгаа ажил юу ч биш санагдаж байна.
Намайг Улаанбаатар ямар байна гэж асуухад шороо бужигнаад, нэг л бүүдгэр байна гэж байсан. Байшин барилга нь гэж бас л хэцүү харагдаж байна да гэхдээ найз нь Монголдоо төрж өссөн болохоор сайхан байноо гэж ирээд л элдвийг хуучилсан. Ямартаа ч гэсэн найз маань ирсэнд туйлын их баяртай байна :-)

Wednesday, March 18, 2009

Буруу ярьж зөвөөр ойлгоноо гэж...

- Төрийн гурван өндөрлөг эрээн майханд зэрэгцэж суугаад морь харав.
- Ерөнхийлөгчийн эхнэр 20 метр сур харвав.
- Аавын боовыг авч яваад хугалав.
- Ээжийн ууцыг чанав.
Нэг дүү маань ярьж өгөөд байхаар нь бичлээ. Анх сонсоод их инээсэн шүү.

Wednesday, March 11, 2009

Мөнхцэцэг -Ертөнцийн хайр

Навч хөлөргөж, нарны хүү хайраа хэлдэг
Навч унаж, газрын охинд хайраа өгдөг
Эр өвс эхэлж ургадаг
Энүүхэн хавийн цэцгээ тоолосхийгээд ганхдаг
Хярсан салхи нүдээрээ инээж
Хялгасанд хүртэл хайраа хэлдэг

Хясаа шиг аашиндаа хөлбөрч орхиод
Хамтдаа л явах гэж хийсгэж оддог
Уулга алдуулж бороо асгаран
Ухаангүй саналаа гэж хурмаст шивнэдэг
Уйдна даа, чи надаас уйдна гэж
Улаан зээрд гол амиа тасартал хөөсөрдөг
Тэнгэр, газар хоёр биенээ цоо ширтэж
Тэсгэл алдахдаа манан унагаж уулздаг
Өдөржин нээсэн зовхио амраахын төдий харамлахдаа
Өөрөөсөө бусдад тэнгэр сүүдэр дагуулж харддаг
Дээшээ ургадаг биш, дотогшоо яргадаг бүхэн биенээ барааддаг
Дэндүү их хайрыг дааж ядахдаа дэлхий эргэдэг
Цэврүү исгэгдэх шиг л нулимс ивлээд явчихлаа
Цээжинд минь иссэн чамд хайртай болчихож , би

Уншиж үзээд таалагдахаар нь блог дээрээ тавьчихлаа.

Friday, March 6, 2009

Бүх эмэгтэйчүүддээ Мартын 8-ны мэнд хүргэе

Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан
Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан
Өглөгийн дээд хайр зүрхнээс тань ундарсан
Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн
Сайхан эх орны минь саран гоо бүсгүйчүүддээ
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж
Эрүүл энх, аз жаргалтай, инээд баясал дүүрэн явахыг ерөөе

Friday, February 20, 2009

Сар шинийн мэнд дэвшүүлье!

Шижир хүйтэн өвлийг өнтэй давсаны баяр
Шинэхэн ногооны үнэртэй энх золгосны баяр
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Wednesday, February 18, 2009

AJAXMAA-гийн тухай

Нэг нөхөр AJAXMAA(Өөрийгөө Хэнчбишийн Нэргүй гэсэн байгаан xexe) гэсэн нэрээр блог нээгээд түүн дээрээ Монголын зарим нэг томоохон компаниудын датабаазруу нэвтэрсэн тухайгаа бичжээ. Skytel, Mobicom, ШУТИС энэ тэр гээд л. Энэ нөхрийнхөөр бол Монголын ихэнх портал сайт, програм хангамжуудад алдаа буюу цоорхой байгаа гэнээ. Үүнийг би үнэний ортой байх гэж бодож байна. Монголд Мэдээллийн технологийн аюулгүй байдал гэдэг зүйл огт байхгүй шүү дээ. Үүнийг зохицуулах хууль, дүрэм журам гэж бас л байхгүй. Энэ маягаар бусдын зүйлрүү халдаад байвал хэцүү л юм байна да. Гэхдээ энэ хүний буруу гэж юу байхав, тухайн системийг боловсруулахдаа алдаа гаргасан инженерүүдийн л буруу гэж санагдахын. Үүнээс болж blogspot.com-ийг хаасан гэсэн мэйлүүд өнөөдөржингөө мэйл листээр ирлээ. За олон үгээр яахав хаяг нь: http://ajaxmaa.blogspot.com Орж үзээд нэгийг бодоорой :-)

Tuesday, February 17, 2009

Миний чөлөөт цагаа гэж

Миний чөлөөт цаг гээд бичих гэсэн чинь нээх юм санаанд ордоггүй ээ. Ер нь би гэж хүн өөртөө гарсан жаахан цагаа юу хийж өнгөрөөдгийн бол? Жаахан бодоодхий...
Өглөө босч ажилдаа гарахын өмнө нэг их цаг зарцуулахгүйгээр телевизээр мэдээ хальт үзэж гадуур дотуур болж байгаа зүйлийн талаар жаахан мэдээлэл авахаас нэг өдөрийн явдал суудал эхэлнэ. Өглөөний мэдээ үзэх нь миний амьдралын нэгэн хэвшил байгаан. Үүнийгээ тийм ч буруу хэвшил гэж үзэхгүй байгаа л даа. Тэгэнгээ хувцас хунараа хальт мульт өмсөөд л ажлын зүг гарч өгнө дөө. Ийм болохоор ажлын өдрүүдээр өглөөний чөлөөт цагаа иймэрхүү маягаар өнгөрөөгөөд байх шиг байгаан.
За тэгээд ажил дээр ирсэн л бол чөлөөт цаг гэж ёстой байхгүй. Заримдаа цайны цагтаа амжиж үдийн цайгаа ууна, заримдаа амжихгүй. Орой ажлын цаг дууссан байсанч миний ажил дуусаагүй байх нь элбэг. Хэ хэ чөлөөт цагаа бичих гэсэн болохоос ажлаа бичих гээгүй болохоор үүнийг ингээд орхий.
Орой хариад тэгэс ингэс гэж байтал л амрах цаг болчихно. Хаяа интернэтээр орж жаал зугаа блогоор хэснэ гэж байгаа. Ер нь бол хүмүүсийн бичсэн гоё гоё бичлэгүүдийг унших дуртай.
Амралтын өдрүүдээр бол жаахан чөлөөт цаг гарна шүү. Хагас сайны өглөө бэлтгэлдээ явж нэг сайхан хөлсөө гаргана даа. Бие халаалтаас эхлээд бүх дасгалуудыг хийж өгнө. Бие хамгаалах дасгал голдуу хийгээд, 3 цаг үргэлжилдэг болохоор нилээн ядардаг. Хамгийн сүүлд сунгалтын дасгал хийгээд дуусдагийн. Бэлтгэлээ тараад гэртээ ирээд шүршүүрт орох ч мөн сайхан шүү хэхэ. Тэгээд гэр бүлээрээ сууж хоол цайгаа идэж уугаал ккккк. Уул нь хагас сайнд бассейнд явах эрхтэй ч бэлтгэлтэй болохоор амждаггүй юмоо. Тэгээд ч их ядрах байх гэж бодоод байгаан. Хааяа эхнэртэйгээ кино үзэж гадуур жаал явна. Найз нартайгаа хааяа уулзана. Ингээд л амралтын өдрүүдээрх чөлөөт цаг дуусна даа. Гэхдээ цаг зуурын ажлууд их гардаг болохоор нэг л мэдэхэд өдөр өнгөрсөн байдгийн.
Чөлөөт цагаа аль болохоор спортоор хичээллэхэд зарцуулахыг хичээдэг ч тэр бүр болж өгдөггүй юм. Гэхдээ яахвээ 7 хоногт 1 удаа хичээллээд гүрийгээд л байдгийн хэхэ. Манайхаан өөрийн сонирхдог чиглэлээр хичээллэж эрүүл мэнддээ анхаараарай. Эрүүл мэнд юунаас ч чухал шүү.

Wednesday, February 11, 2009

Бидний хэдэн залуус

Сүүлийн үед ажил ихтэй гүйсээр байгаад блог нээснээ ч мартчихаж. Архаг блогчдын хажууд миний блог ч гэж инээдтэй зүйл харагдаж байгаа л да хэхэ. Аль болохоор ойр ойрхон бичихийг боддог ч цаг зав болж өгөхгүй юмаа. Бас блогоо хэрхэн сонирхолтой болгох, ямар чиглэлийн мэдээ мэдээлэл тавьж байх талаар бодохын.
Саяхан мессенжерээр "Би залуучуудад хэзээнээс л хэлдэг. Юун түрүүний асуудал бол өөрсдөө хөл дээрээ босч ирэх юм шүү гэж. Солих оймсгүй байж озон цоорчлоо, яанаа гээд хамаг урьдах ажлаа орхиод гүйгээд байх хэрэггүй. Оймсоо нөхчих, дараа нь санхүүгийн хувьд эцэг эхээсээ хамааралгүй болчих, дараа нь тэднийхээ ачийг нь хариулж тэжээх чадалтай бол. Ингээд системтэй явсаар байгаад нэг мэдэхэд чи Билл Гэйтс шиг баян болсон хойноо тэр озоноо янзал. Тийш нь мөнгө төгрөг өг" гэсэн бичлэг явж байсан. Энийг зарим нь уншсан байх л даа. Энэ бол тайлбарлалтгүй үнэн үг. Бидний хэдэн залуус яг ийм л байгаан. Монголд ажилгүй залуус их байгаад би харамсаад байдгийн. Бид нам, улс төр энэ тэр гэж гүйх ямар шаардлага байгаан. Тэрнийг нь хийдэг хүмүүс нь л хийдэг юм байгаан биз. Тэрний оронд их дээд сургууль төгссөн ч бай, төгсөөгүй ч бай өөрийнхөө хэр хэмжээнд таарсан ажил олоод ажилла л даа. Монголд ажиллах орон зай байгаа шүү дээ. Манай залуус голоод л байгаа болохоос. Ажилгүй байж байхаар олдсоныг нь хийгээд явж байхад ахиж дэвшинэ, туршлагатай болно, өөр илүү боломжийн ажил гарна шүү дээ. Шууд л өндөр цалинтай сайхан ажилд гайгүй албан тушаал дээр очино гэж байхгүй гэдгийг бүгд л мэдэж баймаар.
Ажилгүй залуус их байхын хэрээр нийгэмд гарах сөрөг үр дагаварууд ихсэнэ. Энэ ч аргагүй л дээ нэг л гуньж гутарсан хүмүүс Монголд амьдрахад хэцүү байна, ажил олдохгүй, цалин бага, гадаад гармаар байна гээд л баар кафе-гаар хэсээд байхын. Ингээд л архи, мансууруурах бодисыг хэрэглэж гарна. Тэгээд цаашаа юу болох нь ойлгомжтой болж байгаан.
За за олон үгээр яахав ойлгомжтой зүйл болохоор. Бидний хэдэн залуус ажлыг хүнд хэцүү гэж гололгүй хийж, түүнийхээ үр шимийг амсаж байгаасай л гэж хүсье дээ.

Wednesday, January 14, 2009

Д.Цоодол : Харамчийнхны дууль

Айхавтар, гар чангатай ах дүү хоёр байлаа
Адлаж, хүмүүс тэднийг Харамчийнхан гэдэг байлаа
Сансар эмгэдийн бэлийг хонь нь бүрхэж
Сарваа цуцахын хөндийгөөр адуу нь багтаж ядаж

Үе дамжсан баян харамчийнхны хот айл
Үүл мэт навсийцгээн аж төрдөг байлаа
Гэм нь тэднээс бүтэн дээлтэй нь ховор
Гэр нь бүрээс сайтай өвөлжөө гэвэл худлаа

Арван чимэгтэй эмээл, сайн морь эрчүүд нь эдлэхгүй
Амаа мэдэхгүй үрээтэй бөг бөг шогшицгооно
Хүүхнүүд нь дээлээ гурван наадмаар солихгүй
Хүүхдүүд нь цас ортол гутлын бараа харахгүй

Хониндоо барагтай бол хүрэхгүй, зээр гөрөөсхөн эргүүлж
Холоос гийчин ирвэл хоормог тарагхан дөхүүлцгээнэ
Ганц хайрцаг шүдэнз хажуу айл нь гуйхад
"Гал гаргадаггүй өдөр" өө гээд халгаахгүй буцаачихна

Хавийн улс амьтан хөх инээдээ барж
Харамч муугийн үлгэр, үгийн хачир болгоно
Тэр л янзаар он жилүүд өнгөрсөөр
Тэртээ жил гэнэтхэн дайн гарчээ

Халх гол уруу агт туух юм болж
Хагийн овоо гэснийгээ Бүрэнгийнхэн хөтөлж ирцгээв
Харамчийнхан л яадаг бол, гар тэнийхгүй дээ! гэж
Хар амлацгаасан улс гайхаж гүйцэв

Суналзсан уургаа барьсаар мань Харамчийнхан
Сумын төв дээр адуугаа багширтал хурааж ирлээ
Буруу зөвгүй номхон аль хурдан хурцыгаан
Бузар дайсныгаа намнах баатрын хүлэг бол гэж өгцгөөлөө

Агт хөдлөөд хэдхэн хонотол
Ах дүү хоёр харамч хоёулаа цэрэгт мордсон юм
Хошуу нутагтаа алдартай харамч эцэг нь
Хоёр хүүгээ амьтнаас түрүүн цэрэгт өгсөн юм

Цурамхийлгүй хүлээх ээж нь хоёр хүүгээ харамласангүй
Цурхиртал уйлах гэргий нь ханиа харамласангүй ээ
Цуутай харамчийнхан юугаа ч харамласангүй
Бүрээн дуунаар нөхдөө давших цагт
Бүгдийн түрүүнд хоёр харамч явсан гэдэг юм
"Сумаа харамлаж байж энэ хоёр сүйд болно доо" гэж
Суман, салааныхан нь дооглож үлдсэн гэдэг юм
Унахын учиргүй уул шиг хоёр сайхан хархүү
Ургахын улаан нарнаар хоёулаа унасан гэдэг юм
Хамгийн хүнд мөчид Эх орон танаасаа
Харамчийнхан амиа бас харамласангүй ээ.