Monday, May 31, 2010

Бичкээн хүүхдүүддээ баярын мэнд хүргэе!

Бид бүхний аз жаргал болсон өхөөрдөм хөөрхөн дүү нартаа, бяцхан үрдээ бүгдэд нь хүүхдийн баярын мэнд хүргэе. Эрүүл энх өсөн торних болтугай!

Tuesday, May 25, 2010

Дуутай, дугуйтай, номтой дурсамж

Хэн хүнд дуу, ном 2 ер нь их дурсамж үгүүлнэ биз. Дунд ангид байхад даруухан, ангийн дарга, онц сурдаг тийм л нэг хүүхэд байлаа. Одоо 10 жилийн баньд нар ондоо болсныг л их гайхацгаадын. Юу нь ч ондоо болцын бүү мэд хэхэ. Ном уншиж, дуу сонсоол, дугуй унаж давхиал, орой нь энд тэндэхийн булан сахиал, нэгнийхээ гадаа очиж чалчицгаагаал. Тэр үед янз бүрийн дуунуудтай кассет, CD манай англи хэлний багшийнд байсын, чухам ориг кассетаа хэхэ. Багш маань хаа байсан Америкаас сумын бидний хэдэн нөхдөд англи хэл заахаар ирсэн гэжугаа. Энх тайвны корпусаар дамжин ирсэн багш маань манай хашаанд манай гэрийг барин 2 жил амьдарсан да. Тийм болоод л би тухайн үеийн Америкт хит болж байгаа дуунуудыг кассетаар, CD-ээр сонсож байлаа. Үеийнхээ хүүхдүүдэд гайхуулаал хэхэ. Заримдаа кассетыг нь гуйж аваал гэртээ байдаг муу магнитфондоо хийгээл эргүүлж, тойруулаал сонсоно. Ямбий хөгжим нь зажилчина. Цавуугаар нааж байгаал сонсоно. Тэр хэсэгтээ дуу нь пянзаар бол үсэрч байгаан. Ямар ямар дуунууд байсныг нь бүгдий нь одоо санахгүй байгаа ч хамгийн тод санагддаг хэдэн дуу байдын.
Хар багын дугуй унах хоббитой байсан ч дугуйтай болж амжаагүй л байсан үе. 8 төгөсдөг зун нөгөө англи хэлний багш маань Америкаас унадаг дугуйтайгаа ирж намайг нар гартал баярлуулсан гэжугаа. Ингээд л хичээлээсээ ирээд дугуй унаж давхина. Багшийнхаа дугуйг унаж яваад үерхдэг найз охинтойгоо танилцсан гэжугаа.
Хөдөлмөрийн хичээл дээр заримдаа хөвгүүд их сахилгагүйтэнэ, үймүүлнэ. Нэгнийхээ цүнхэнд хөдөлмөрийн хичээлийн багажнуудыг сэмхэн хийчихнэ. Тэрнийг нь багш мэдээл баахан загнуулдаг байсын. Заримдаа тойрч сууж байгаал чальчина, манай ангийн нэг банди уншсан ном, үзсэн киногоо лаг гоё ярина. Нэг өдөр Монте Кристо гүнийг ярьдын. Манайд байж л байдаг байсын тэр ном. 3 дэвтэр болохоор уншихаас залхуураал. Тэрнийг ярингуут уншмаар санагдаад хэдхэн хоногийн дотор уншиж дуусгаад. Аймар л сэтгэл хөдлөлтэй уншиж байлаа хэхэ. Майн Рид-ийн зохиолуудыг энэ тэндээс янз бүрийн аргаар олж шимтэн уншдаг байсан. Бас багш маань англи хэл дээр амархан хэллэгээр бичсэн хөөрхөн хөөрхөн өгүүллэгүүд өгч уншуулдаг байсын.
Ингээд бодохоор миний дурсамжуудын тодорхой хэсэгт америк багш(Ian Johnson) маань тодоос тод байр суурь эзэлсэн байна. Өөр олон дурсамжууд байгаа :-)

Wednesday, May 19, 2010

Жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр гэж тэмдэглэн өнгөрүүлдэг л дээ. “АВЛИГА, таны ҮГҮЙ чухал” гэсэн уриа Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр явж, сурталчилгааны баннерууд дээр байж байдаг. “Би лав ҮГҮЙ гэж хэлж чадна” гэж боддог. Гэтэл бодит амьдрал дээр тийм биш гэдгийг хаа газрын хүмүүсээс мэдрээд байна.
Өнгөрсөн зун, тэнгэрийн тааллаар хань бид хоёрын үр болохоор биднийг сонгоод ирж байгаа тэр бяцхан амьтныг хүн ёсоор угтан авах үүрэг бидэнд ноогдсын. Өнгөрсөн жилийн хувьд миний хамгийн чухал, хамгийн үнэ цэнэтэй асуудал бол энэ байлаа. Тиймээс бид энэ асуудалд онц чухал ач холбогдол өгөөд, бэлтгэлээ хангаад эхэлсэн. Гэтэл хүн болгоны амнаас “Төрөхдөө таньдаг эмчгүй бол хэцүү шүү” гэсэн үг сонслоо. Эмч, сувилагч, асрагчид нь бараг бүгдэд нь мөнгө өгөх ёстой гэнэ. Тэгэхгүй бол тэд их хөшүүн хойрго гэнэ шүү гэсэн үг сонсож байсан ч нэг л их ариун шударга хүн царайлж тоогоогүй юм.
Ингээд л хүсэн хүлээсэн мөч ойртон бидний үр мэндлэх болж амаржих газар очлоо. Тэнд бүхэл бүтэн 24 цаг болохдоо л тэдгээр үгнүүд ямар үнэн болохыг мэдэрсэн дээ. Надад танидаг эх барих эмч байсангүй. Харин цуглуулаад өгөх хэдэн төгрөг бол байсоон. Би тийм газар ажилладаг, та нар ингэж болохгүй энээ тэрээ гэж дөвчигнөлтэй нь биш чимээгүйхэн өгөх ёстой юмыг нь эмч, сувилагч нарт нь өгч билээ.
Ямар ч байсан тэдний өргөсөн тангараг энээ тэрээ нь шал худлаа юм билээ. Гэхдээ хөөрхийс ажлын ачаалал нь их, авдаг цалин нь бага, ар гэрийн амьдрал нь хүнд болохоор аргагүйн эрхэнд ийм байдал үүсдэг байх гэж сүүлд нь бодсон.
Эхнэрээ төрөхөөс өмнө урьдчилж тэдэнд мөнгө өгсөн болохоор энэ бол гарцаагүй АВЛИГА. Тийм үү? Өдөрт дунджаар 30 хүн төрлөө гэж бодоход, тэдний 10 нь тус бүр 100000 төгрөг өглөө гэхэд тэр өдрийн авилгын хэмжээ нь 1 сая төгрөг болноо доо. Бас л хөөрхөн орлого байгаа биз дээ. Зарим баячууд нь бол шууд 1 сая төгрөг өгч төрдөг юм гэнэ лээ.
Аа хэрвээ тэд бидэнд хүн ёсоор үйлчлээд, бидний төлөө эмч эмнэлгийн ажилтан шиг зүтгээд, бидэнд ирж буй үрийг минь хүн ёсоор хүлээгээд авбал би баярласандаа тэдний гарыг цайлгаад, мөнгө төгрөг, бэлэг сэлт өгнө дөө. Энэ бол харин АВЛИГА БИШ, сэтгэлээсээ өгсөн БЭЛЭГ байх болно.
Гэвч тэдэнд мөнгө өгөх боломжгүй эхчүүд зөндөө байгаа. Эх, нялхсын эндэгдэл буурахгүй байна гээд байдаг нь энэнтэй л холбоотой байх. Тэдэнд авлига өгөөгүй, үгүй ядахдаа ганц набор, компот өгчихөж чадахгүй эхчүүдэд энэ эндэгдэл нь тохиодог байх гэж би бодоод байгаа. Тэрнээс биш манай эмч, эмнэлгийн ажилтнууд чадваргүй биш, харин ч маш чадварлаг юм гэнэ лээ. Хамгийн муухай нь өвчтөнгүүддээ 2 нүүр гаргаж үйлчлээд сурчихсан байгаан.
ХҮҮХЭД бол тоглоом биш, Авлигын золиос биш шүү дээ. Монголд тогтсон энэ буруу тогтолцоог арилгах юмсан манайхаан :-)

Friday, May 7, 2010

Flatform War

Өнөө үед мэдээллийн технологи гэдэг дотроо асар их зүйлсийг агуулсан маш том машин болжээ. Дараах нийтлэлийг хаа нэгтээгээс олж уншаад, уншаагүй нэгэнд нь сонирхолтой болвуу гээд оруулчихлаа.
Мэдээллийн технологи гэдэг маань тун өргөн ойлголт юм.
1.Хардвер үйлдвэрлэл гэдэг маань яг нөгөө хардвер-үүдийг үйлдвэрлэн мөнгө олж байгаа хэсэг.
2.Систем бүрдүүлэл гэдэг нь аль нэг байгууллагын эсвэл дэд бүтцийн системүүдийг бүрдүүлж мөнгө олж буй хэсэг. Барилга урсралттай зүйрлэж болох юм. Монголд одоогийн байдлаар зөвхөн энэ бизнэс л оршин тогтнож байна.
3.Гурав дахь хэсэг болох софтвер үйлдвэрлэлийн гол өрсөлдөгчдийн талаар доор бичлээ.
Бизнэсийн энэ салбар гаднаас нь хараад ойлгоход тун төвөгтэй хэлбэрээр зохион байгуулагдсан байдаг. Та амьдралдаа софтвер худалдаж авахад мөнгө зарцуулж байсан уу? бараг л үгүй болвуу. Тэгвэл өнөөдөр хамгийн том баячууд энэ салбараас төрөн гарцгааж байна. Тэдний бизнес ямар хэлбэрээр явдаг вэ?
Энэ асуултын хариуг олохын тулд 3 компаны бизнесийг сонирхож үзье: Microsoft, Apple болон Google.
Эдгээр компанууд нь хоорондоо маш хүчтэйгээр өрсөлдөж байдаг боловч гаднаас нь харахад хоорондоо тэс өөр мэт харагдана.

Microsoft Revenue

Apple Revenue

Google Revenue

Тэдний бүтээгдэхүүнүүд нь үйлдлийн систем, гар утас болон зар сурталчилгаа болохыг харж болно. Гаднаас нь харахад хоорондоо тун өөр харагдаж байгаа боловч эдний жинхэнэ үйдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүн нь нэгэн адил "Information Platform" юм. Эхлээд Гүүглийн талаар судалж үзье.
Google Platform
Өнгөрсөн 10 гаран жилийн туршид хайлтын систем гэсэн баган доор нуугдаж асар их хэмжээний хөрөнгийг яг үнэндээ мэдээллийн технологийг шинээр тодохойлоход зарцуулсан гэж хэлж болох юм. Гүүгль нь өнөөдрийг хүртэл бидний сургуульд үзэж ирсэн бүхий л зүйлийг өөрсөддөө зориулан шинээр тодорхойлж ирсэн. Үүнд файл системээс, үйлдлийн систем, дистрибютэд систэм, мэдээллийн систем(database) тэр байтугай компайлэрт хүртэл өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнийг хэрэглэнэ. Гүүглийн data center-үүдийг тооцоолон бодогч араатан-тай зүйрлэсэн байдаг. Гэтэл энэ хэмжээний байгууламж дэлхий даяар гучаас дөч орчим байгааг тооцвол тооцоолон бодогч араатантай зүйрлэхээс аргагүй биз. Гүүглийн харж буй мэдээллийн технологийн ирээдүй нь "data center"-үүд болон "light fast devices" гэж хэлж болно. Chrome OS, Android зэргийг харахад энэ санаа нь тун тодорхой болж эхэлнэ.
Apple Platform
Apple гэж компаныг бид түүний ipod, iphone гэсэн хит бүтээгдэнхүүнүүдээр нь мэднэ. Гол ашигаа ч энэ л бүтээгдэхүүнүүдээс олж байдаг. Түүнтэй адил mp3 болон гар утас үйлдвэрлэгч компануудыг нэрлэвэл Sony, Nokia, Samsung, LG, HTC гээд маш олон гэтэл яагаад Apple нийт гар утасны 8% хүрэхгүй хувийг зарж борлуулаад зах зээл дахь нийт ашгийн 30% дээш хувийг авч одов? Ганцхан төлийн бүтээгдэхүүнээр яаж ингэж их ашиг олов? Гэсэн асуултууд ар араасаа урган гарч ирнэ. Тэгвэл apple-ыг эдгээр бусад гар утасны компаниудтай адил device үйлдвэрлэгч компани гэж хэлэхэд хэцүү. Apple бол information platform үйлдвэрлэгч компани юм. Ipod-оос илүү үзүүлэлтэй илүү үзэмжтэй mp3 хаа сайгүй л байдаг гэтэл яагаад ipod гэж. Энэ бүтээгдэхүүн нь зөвхөн device биш мэдээллэл дамжуулагч түнелийн үүргийг гүйцэтгэнэ. Хэрэглэгчид ipod-ийг худалдан авснаар itunes-ийг хэрэглэх боломжтой болдог үүгээр дамжуулан хүссэн media-аа татан авах боломжтой болдогт гол нууц нь оршино. Apple itunes-ээс тийм ч их ашиг олоод байдаггүй энэ нь зөвхөн platform-ийн үүргийг гүйцэтгэж байдаг.
Тэгвэл iphone гэж юу вэ? iphone нь device-ийнхаа хувьд үзүүлэлт тун тааруухан samsung-аас гаргаж буй дурын смарт утаснаас үзүүлэлтээрэй хол хоцорно. Харин iphone нь мэдээллийн бизнэсийн салбарт асар том нээлтийг хийсэн нь appstore юм. Нэг ёсны гар утасны програмын дэлгүүр бөгөөд хэн дуртай нь програм бичээд энэ дэлгүүрт тавьж зарж болно. Ашгийн 30%-ийг apple өгнө. Ингэснээр хэдэн зуун мянган софтвер үйлдвэрлэгчид iphone-д зориулж програм бичиж, бичсэн програм нь шууд хэрэглэгчдийн гар дээр очих боломжтой болно. Ингэснээр iphone бол зүгээр нэг device биш мэдээллийн платформ болж хувирна. Хуучнаар бол гар утасны сүлжээний компаниууд бүх эрхийг гартаа авч нийгмийн хөгжлийг боогдуулж байсан бол apple шинэ нийгмийг босгож чадсан байна. Түүний ачаар олон төрлийн ижил төстэй маркетууд бий болоод байна.

Mobile application markets

Apple-ийн харж буй ирээдүй нь "мэдээлийн түгээгчид", "тэдгээр зориулсан тусгай түнел" гэж хэлж болох юм. Энэ санааг нь ipad-аас ч тун тодорхой харж болно.
Microsoft Platform
Энэ компаныг бид хамгийн сайн мэднэ. Хэдийгээр хувь хүн тэдний бүтээгдэхүүнийг мөнгө төлөн авах нь ховорч бидний худалдан авч байгаа компьютер гар утас бүхий л зүйлд Microsoft-д төлж буй лицензийн үнэ шингэсэн байдаг. Бид өөсдөө ч мэдэхгүй маш их хэмжээний мөнгийг тэдэнд төлсөөр байгаа. Microsoft-ийн тухайд өнөөг хүртлэх мэдээллийн технологийн платформыг дангаараа тодохойлж ирсэн болов ч өнөөдөр маш хүчтэй өрсөлдөгчидтэй болоод байна. Тэгвэл microsoft ирээдүйг хэрхэн харж байна вэ? Тэдний харж байгаа ирээдүй нь: бидний амьдран буй ойр орчинд өндөр хүчин чадал бүхий тооцоолон болох машинууд бий болж түүн дээр асар хүчтэй үйлдлийн системүүд ажиллаж байгаагаар харагддаг. Энэ санаа нь тэдний сүүлийн үеийн судалгаа болох xbox, microsoft surface болон microsоft wall гэсэн keyword-үүдээс харж болно.
Платформ ба хурдны зам
Платформ гэдгийг хурдны замтай адилтгаж болох юм. Эдгээр гурван компани нь бүгд хурдны зам тавих бөгөөд хэн сайн тавих вэ гэдгээр өрсөлдөх болно. Харин энэ хурдны замаар мөнгө олох арга нь өөр юм. Microsoft замын татвар авна. Apple-ийн тавьсан замаар зөвхөн тэдний машинууд явах боломжтой. Тэд харин өөрсдийн машинаа зарна. Google-ийн тавьсан замаар ямар ч машин үнэгүй давхих боломжтой боловч замын хажуугаар зарлалын самбарууд байрлууж мөнгө олно. Тэдний барьсан замууд ч хоорондоо ялгаатай. Microsoft-ийн тавьсан замаар маш үнэтэй хүчтэй машинууд явах боломжтой. Apple-ийн тавьсан зам нь зөвхөн хэдэн том хотуудын хооронд тавигдсан учраас дуртай газраа хүрэхэд төвөгтэй. Google-ийн тавьсан замаар хаа ч хүрч болох боловч бартаа ихтэй гэж хэлж болох юм.