Sunday, December 25, 2011

Sunday, July 24, 2011

Цусаа алдаж буй vндэстэн буюу Уйлж байгаа Монгол нутаг

Тусгаар тогтнол... Энэ vгийг Та дотроо хэлээд vз. Энэ хоёрхон vгийг Євєр Монгол, Буриад, Тvвд, Чечень, Халимаг, Тува, Осети, Кvрд хvн бvр дотроо санагалзан хvсэн зvvдэлж мєрєєдєж явдаг. Гэтэл Монголчууд єнєєдєр энэ vгийн утга учрыг ер нь ойлгож байна уу?!
Энэ хоёрхон vг чинь бидэнд зvгээр олдоогvй. Энэ vгэнд олон зуун мянган эх оронч Монголчуудын амь, уухай, цус, нулимс, зовлон шингэж, миний Монголын их тvvх бvтнээрээ багтсан байдаг юм.
Гэтэл бид єнєєдєр хvчирхэг тvvхийн дараах vvргээ умартаж, Yндэс язгуураа мартахгvйг сургасан євєг дээдсийн мєнхийн захиасыг нулимж Монгол vндэстэнг сєнєєхийн замд нь аль хэдийн єєрсдєє тvлхэн оруулжээ.
Тусгаар тогтнол, бvрэн эрх гэж юу вэ? Sovereignty буюу бvрэн эрх, халдашгvй эрх гэдэг нь Yндэсний ба популяр гэж хоёр тєрєл байдаг. Yндэсний Sovereignty тусгаар тогтносон улсад заавал vндэстэн байх ёстой. Этник групп (ястан) тєр байгуулах чадваргvй гэж vздэг ба ястантай бол тусгаар тогтносон улс гэж vздэггvй. Этник групп нийгэм болж чадаагvй, хєдєлмєрийн хуваарилалт бий болоогvй, орчин vеийн мэдлэгийг олж аваагvй байдаг. Yндэстэн бий болж байж л "Yндэсний хvсэл" гэж гарч ирдэг. Yндэсний хvсэл нь тєрийн удирдлагын амин сvнс байх ёстой.
Єнєєдєр Монгол улсад vндэстэн байхгvй, олон ястан байдаг. Энэ бол манай тvvхийн явцад буй болсон зохиомол зvйл. Єєрєєр хэлбэл, энэ нь 1920 оноос хойш бидэнд ЗХУ-ын идеологчидын шууд тулгасан зvйл юм. Монголыг Тусгаар тогтносон улс хэмээн гаргаж ирчихээд vндэсний хvслийн тухай ярих ямар ч бололцоо олгоогvй юм. 1990 онтой золгосоор ч жинхэнэ утгаар тусгаар тогтносон улс болж чадаагvй.
Хуучин социализмын vеийн vндсэн хуулиа бага зэрэг засварлан "шинэчилж" vндэстэн гэдгээ тодорхойлоогvй, "Yндэсний хvслээ" гаргаж авч чадаагvй. Ийм тохиолдолд нийгэм задран унах аюултай тулгардаг.
Нийгэм гэдэг нь хєдєлмєр хуваарилалт нь тодорхой болсон, нэгдсэн хvсэлтэй, vvрэг хариуцлагатай бvлэг хvмvvсийг хэлнэ. Анги vvсэх нь нийгэм задарч байгаагийн шинж тэмдэг юм. Нэг хэсэг нь ядуу, хоёр дахь хэсэг нь дарангуйлагч, гурав дахь нь дарангуйлагчдыг налж тэдний гар хєл нь болж оршдог, доор буй ядуусаа дээрэлхэн амьдардаг давхаргуудад хуваагддаг. Хєгжил ийм vед ерєнхийдєє зогсдог. Мєн ичгvvргvй дээрэм явагдаж, шударга бус байдал тогтож, амьдралын баталгаа алдагдаж хvний амь vнэ цэнэгvй болдог. Энэ vед л муу муухай бvхэн дэлгэрэн цэцэглэдэг. Ийм анги vvсэхээр гадны хvчний нєлєєнд дороо автагдаж, тухайн улс орон хэд хуваагдан задрал явагдах ба бусдын идэш болох хандлага бий болно. Бvх анги давхарга, vvний дотор тєрийн тэргvvнээсээ авахуулаад эгэл жирийн иргэн хvртэл гадны хvчний боол, зарц нь болдог. Гэхдээ олон орны сонирхол орж ирвэл эдгээр анги давхаргууд дотроо мєн л тєчнєєн хэсэгт хуваагддаг. Ийм vед хууль нь "гууль" болдог. Учир нь бvгд гэмт хэрэгтэн болдог ба аливаа хуулийг хэрэгжvvлэхэд єєрсдєє хамгийн тvрvvнд єртєх болдог. Хуулийн байгууллага байдаг ч нэр тєдий, дээд болон гадны ашиг сонирхолд vйлчилдэг хэрэгсэл нь болон хувирах ба парламентаасаа авахуулаад батлан хамгаалах, тагнуул, цагдаа, шvvх зэрэг бvх байгууллага хоосон нэр тєдий болдог.
Ийм нєхцєл байдалд улс тєр, эдийн засаг, нийгмийн салбарт анархизм ноёрхож эхэлнэ. Эдийн засгийн анархизм, улс тєрийн анархизм, шашны анархизм, социал анархизм буюу "Чадаж байгаа юмд арга байхгvй" гэсэн гажиг хортой, байж боломгvй vзэл цэцэглэнэ. Yvний хор уршиг нь, тухайн улс оронд Yнэн юм ямарч vнэгvйдэж, шударга зvйл, хvн амьдрах нєхцєл гэж vгvй болж, иргэд нь сэтгэл санааны хямралд орон архичин, хар тамхичин болон хувирах, эсвэл сурах, ажиллах, аялах, цагаачлах мэт янз бvрийн "шалтаг" заан эх орноосоо дvрвэн гардаг. Худал ярьдаг, хулгай сайн хийдэг, хэлсэндээ хvрдэггvй, урвагч, хуурамч жижигхэн хvмvvс сайхан амьдарна.
Хамгийн ноцтой асуудал нь, тухайн улс орны оршин тогтнохын шийдвэрлэх зангилаа нь болдог эмэгтэйчvvд гадны иргэдтэй гэр бvл болох, єєрийн vндэстнээ vзэн ядаж гадныхыг магтан дуулж єєрсдийгєє доош хийн доромжилдог явдал юм. Тухайн vндэстэн материаллаг болон оюун санааны хувьд оршин тогтнох бололцоогvй болж, аяндаа СЄНЄДЄГ. Ийм л нєхцєл байдал Монгол улсад бvрдэн тогтоод байна.
Тийм ч учраас АНУ-нэрт эрдэмтэн Jared M. Diamond-н bestseller "Collapse" номонд "21-р зуунд устан алга болох Yндэстний жагсаалт"-нд Монгол улс 8 дугаар байрыг эзлэн жагсах болжээ.
Ийм байдал vргэлжилсээр байвал ойрын ирээдvйд манай Yндэстэн мєхєх нь ойлгомжтой болоод байна.
Энэ аюулыг хэрхэн зайлуулах вэ гэвэл, одоогийн vндсэн хуулийг "орвонгоор нь эргvvлэн" шинэчлэж, хvчирхэг тєрийг байгуулах явдал юм. Харин "хvчирхэг" гэснээр хаант засаглал, эсвэл дарангуйллын тогтолцоог хэлээгvй шvv. Нийт ард тvмний тєлєє, нэг л жаргалын тєлєє бvгдээрээ хамтаараа зvтгэдэг, "нэг монгол хvн Хамуг Монголын тєлєє, Хамуг Монгол нэг монгол хvний тєлєє" гэсэн vзэл баримтлал бvхий vндсэн хуулийг гаргаж, зєв мэдлэгтэй, туршлагатай хvмvvсээр ардчиллын хvрээнд богино хугацаанд vндэсний капиталыг буй болгосноор хєл дээрээ босох болно. .
Банкны тогтолцоог vндэсний болгоно. Гэхдээ социализмын vеийн "тєрийн банк" гэсэн утгатай бус, харин vндэсний хvслийн тєлєє vйлчилдэг, зєвхєн монгол vндэстэн хувьцааг нь эзэмшдэг банк байна. Тэр банкууд нь vндэсний салбарын корпорациудыг vvсгэж тэдгээрийн хувьцааг мєн л монгол vндэстэндээ эзэмшvvлнэ.
Зєвхєн ийм арга замаар болон бирдvvдтэй холбоогvй, зєв мэдлэгтэй, хvсэл нь ариун дотор нь цагаан, дайчин шинэ залуусаа гаргаж Монгол сvнсээ аварна. Єєр ямар ч арга байхгvй!!!
Ингэж байж л сvйрч устах vндэстний дээрх жагсаалтаас улсынхаа нэрийг хасуулж, жинхэнэ ёсоор Тусгаар тогтнолоо олж чадна.
Харин vvний тулд эр эм, хєгшин залуугvй хvн бvр нэгэн vзэл санаан дор нэгдэн, єєрсдийн амьдрал, vр хvvхэд, хойч ирээдvйгээ урдаа тод харж, Монголын тєлєє цохилох зvрхнийхээ галыг асааж хэлэх vгээ зоригтой хэлж, хийх vйлдлээ шийдэмгий гvйцэлдvvлэх цаг иржээ.

Тайлаг тэмээ тавгаа барах мэт
Тас шувуу далавчаа эцээх мэт
Юуны тєлєє зvтгэнэ вэ
Хэний тєлєє хичээнэ вэ ...гэвэл... Монголын тєлєє гэж бид хэлнэ!

Ч. Єрлєг

Thursday, March 31, 2011

Эрүүл ба жаргал

Жаргалан, жаргалан, жаргалан
Энэ ертөнцийн түмэн жаргалан
Түүний доторх чухам жаргалан
Эрүүл энхийн нэгэн жаргалан

Залуу бие эрүүл бол
Өдөр бүр амгалан
Нэгэн өдрийн амгалан
Мянган жаргалын үүд

Өтгөс өвгөд эрүүл бол
Насан бартал амар
Амар байж нөгчвөл
Орчлонд төрсний гавъяа

Жаргалыг хүсвэл
Эрүүлийг хүс,
Эрүүлийг хүсвэл
Эмнэлгийг хүс [Д.Нацагдорж]
Хүүхэд хөгшдөөс эхлээд аливаа хүн эрүүл чийрэг байх л хамгийн сайхан, хамгийн аз жаргалтай гэж би боддогийн. Эрүүл чийрэг биетэй хүн цаанаа л нэг өнгөлөг, жавхаатай харагддаг да хэхэ. Надаар хэлүүлэлтгүй манайхан сайн мэддэг байх л даа. Гэхдээ л өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьдаг хүн цөөхөн байдаг шиг харагдаад байдгийн. Биенийх нь нэг хэсэг доголдоод эхлэхээр гэнэт ухаан орж эмч эмнэлгээр харайлгаж эхэлдэг. Ажил ихтэй байнга завгүй байдаг, бараг л өдөр шөнөгүй зогсолтгүй ажилласан ухааны юм ярьж өөрийгөө өмөөрнө. Миний хэлэх гээд бөөрөнхийлөөд байгаа юм бол залуусаа эрүүл мэнддээ анхаараач л гэж хэлэх гэсэн юм. Нээх сайхан залуучууд, хүүхнүүд таахалзаад, гунхалзаад байдаг эрүүл мэнд нь хэцүүдсэн байх тохиолдол олоон байхын. Сайн явах санааных гэж үг байдаг да ажил амралт, идэж уух, инээж хөхрөх, алхаж гүйхээ зохицуулаад байвал гялалзаад л баймаар санагдаад байдгийн.
Блогоор минь зочилсон танд ЭРҮҮЛ ЭНХИЙН ДЭЭДИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ :-)

Friday, August 27, 2010

Хүн чанар

Хүн болгонд өөрийн гэсэн үнэ цэнэ, ертөнцийг үзэх үзэл, хүн чанар байдаг. Харин тэрхүү үнэлэмж, үнэ цэнэ нь аюулд орсон тохиолдолд хүн амиа хорлох эсрэгээр бусдыг хөнөөхийг завддаг юм уу гэж бодогдоод байдгийн. Ямар нэгэн хувь хүн, албан байгууллага, үндэстний үнэ цэнэ нь хувиа хичээх үзлээ даван гарч чадаагүй цагт тэрхүү этгээд зөвхөн өөрийгөө хорлоод зогсохгүй нэг завин дээр буй бүх хүнээ далайн хүйтэн ус руу унагаж байгаа хэрэг юм уу даа гэж бас бодно. Тэр завин дээр нь та, би, таны гэр бүл, найз нөхөд, эмээ, өвөө бүгд бий. Мөн тэр завин дээр таны үнэтэй хаус, тансаг машинууд, чамин гар утаснууд, үнэт эдлэлүүд чинь цөм бий. Завь хөмөрсөн л бол бүгд гүн ёроол бүхий харанхуй далай руу живэн алга болно.
Хүн төрөлхтөний шунал тачаал хязгааргүй юм л дөө. Ядаж байхад тэрэн дундаа “юм үзээгүй Монголчууд бидний” аяглаж буй царайг. Тэр хэмжээгээрээ бид амьдран буй байгаль дэлхий, хүрээлэн буй орчноо өөрсдийн тааллаар байлгахын төлөө бүхнийг умартан хичээхий нь яана. Харамсалтай нь чадаж байна. Тэр ч байтугай хүн төрөлхтөн цаг хугацааг хүртэл захирахыг эрмэлзэн өдөр шөнөгүй ажиллаж байна. Өндөр технологийн хүчээр хүн дэлхийн аль ч өнцөгт 48 цагийн дотор хүрэх “чадвартай” болчихжээ. Жилийн тоотой хэдэн саруудад ургадаг ургамал, жимсийг асар том хүлэмж, хүчтэй химийн бордоогоор хоногийн 24 цагийн турш ургуулж нэгэнтээ чаддаг болсон байна. Хоорондоо эрхтэн шилжүүлэн суулгадаг болж. Энэ мэтээр хиймэл ертөнцийн эхлэл аль хэдийн тавигдчихаж. Тун удахгүй бүх хүн үхэшгүй мөнх амьдрахыг хүснэ. Алтан загасны шуналт эмгэний хүслийг хөөрхий жараахай чадлаараа л биелүүлээд байгаа нь тэр юм шиг.
Зугаа цэнгээний томоохон төв болох Лас Вегас хотын нүд эрээлжилмээр шөнийн хурц гэрлүүд нь хүн болон амьтад, жигүүртэн шувуудын цаг хугацааны мэдрэмжийг аль хэдийн алга хийсэн байна гэж баримтат киногоор гарч байхыг үзлээ саяхан. Үүрээр жиргэдэг шувуу, тахианууд шөнө дунд жиргэн донгодох болж тэр байтугай олон мянган гэрлийн халуунаас болж намартаа навчсаа гөвдөг модод хүртэл “нүцгэлэх” шаардлагагүй болж улирлын мэдрэмжгүй болсон байна. Таныг нэг хувцастай хэдэн жил байлгавал үнэр танар чинь дийлдэхээ байж өвчний үүр болж эхэлнэ биз дээ? Мод хэлгүй болохоор бурханд л гомдохоос өөрийг хийж үл чадах байх зайлуул.
Бидний амьдарч байгаа дэлхий маань хүн дүүрэн чихсэн ямбий микро шиг “ачаалал”-аа даахаа больж байна. Эх дэлхийн “амаржийн”, тоормозны накладка гэж авах юмгүй болсон. Жаахан “донсолгоо” таарангуут тэр чигээрээ цунами, хар салхи үүсгэн сэгсчиж, гэнэтийн саад замд харагдвал тоормозоо барьж чадалгүй очоод мөргөөд эхэлжээ зайлуул. Хүн нь дүүрсэн микронд өвөр дээрээ сууж "zip"-лэгдэх нь стандарт болсон шиг дэлхийн хүн төрөлхтөн талаар нэг тарж биш, тэнгэр баганадсан байшингуудад сансар өөд тэмүүлэн “шопроодлон” өдөр хоногийг элээх хэвийн үзэгдэл. Тэрбум гаран хөршөө тэжээж, хувцаслаж, тансаг амьдруулахын тулд та бид хүний гар хүрээгүй ойг хайр найргүй цавчин газар гарган, алт, зэсний төлөө дэлхийн гэдсийг онгичин гол мөрнийг нь хатааж, амьтан, ургамлын аймгийг нь бүлэглэн устгаад бараг дуусах нь дээ, харамсмаар. Хятадад идэх юм олдохоо болиод тэр үү, бусдаас ялгарч тансаглахын тулд тэр үү бүү мэд хүний ураг хүртэл иддэг болсон гэх мэдээ уншив интерэтээс.
Хүний хязгааргүй хэрэгцээг хягзаарлагдмал нөөцөөр хангах шинжлэх ухааныг эдийн засаг хэмээнэ гэж олон жилийн өмнө сургуульд заалгуулж байсан. Нөөцөд хязгаар гэж нэг юм байдаг юм гэдгийг өдгөө хүн бүр сайтар ойлгож эхэлж буй гэж найдаж байна. Та энд алтан гинж авч зүүж байх хооронд цаана чинь 5 хүүхэд өлбөрч үхэж байх юм. Та бидний хүсэл мөрөөдлийн хязгаар болсон өндөр хөгжилтэй орнуудын тансаг хэрэглээнд хүрэхээр тэмүүлж буй хэт хурдацтай хөгжил нь байгаль дэлхийн тэнцвэрийг алдагдуулж, дэлхийн дулаарлыг үүсгээд нилээд удаж байна. Цагийн Хүрдээр хэзээ ч билээ ярьж байна билээ. Дэлхийн дулаарлаас болж 200 гаруй шинэ халдвар өвчин гараад байна. Үүний 70% нь хүн гэдэг амьтанд шууд халдварладаг гэсэн шүү. Хүний өвчин дуусаад (нүдний ханиадыг эс тооцвол) амьтдын өвчин эхэлжээ. Гахайн ханиад, шувууны ханиад, тарваган тахал, хижиг, үхрийн боом, араатан чоно, тэжээвэр малын галзуу, шүлхий өвчнүүд, гар, хөл, амны өвчин . . . гээд л хөвөрч байна. ДОХ-ийн вирус анх шампанзе сармагчингаас үүсэлтэйг эрдэмтэд батлаад тэрүүгээр нь дэлхийн хэдэн сая хүн халдварлагдаад талийгч болоод байж байна. Хүнтэй хамгийн ойр байдаг нохой, муурны өвчин гарвал та бид ташраараа үхэх нь гарцаагүй хэхэ.
Алтан загас уурлаад хүн төрөлхтөнийг тэр чигээр нь сөнөөлгүй харин ч хүй нэгдлийн үе рүү буцаавал азны колъя болох байх даа. Алтан загасны үлгэрийн эмгэн шиг хувиа хичээх үзлээ бултаараа багасгаж, хөөрхий өвгөн шиг реалити шоуны дүрд тоглож байгаа хажуу нэгнээ хайрлацгаая. Хажуу дахь нэгэнтэйгээ жинхнээсээ найзлаагүй түр зуур “ашиглаж” байгаа бол ядаж тэднийгээ “гамтай хэрэглэцгээе” тэхүү. Тэрхүү “хэмнэлт, өрөвч зан” нь та бидний үр, ач нарыг хэд хоног ч гэсэн шар нар, бор хоногийг илүү үзүүлэх байх гэж найдах юм. “Алсдаа” элэнц, хуланц өвөө гэж дуудагдах юмсан. Амьдралынхаа үнэ цэнийг бултаараа мэдэрцгээмээр л байхын :-)