Wednesday, February 11, 2009

Бидний хэдэн залуус

Сүүлийн үед ажил ихтэй гүйсээр байгаад блог нээснээ ч мартчихаж. Архаг блогчдын хажууд миний блог ч гэж инээдтэй зүйл харагдаж байгаа л да хэхэ. Аль болохоор ойр ойрхон бичихийг боддог ч цаг зав болж өгөхгүй юмаа. Бас блогоо хэрхэн сонирхолтой болгох, ямар чиглэлийн мэдээ мэдээлэл тавьж байх талаар бодохын.
Саяхан мессенжерээр "Би залуучуудад хэзээнээс л хэлдэг. Юун түрүүний асуудал бол өөрсдөө хөл дээрээ босч ирэх юм шүү гэж. Солих оймсгүй байж озон цоорчлоо, яанаа гээд хамаг урьдах ажлаа орхиод гүйгээд байх хэрэггүй. Оймсоо нөхчих, дараа нь санхүүгийн хувьд эцэг эхээсээ хамааралгүй болчих, дараа нь тэднийхээ ачийг нь хариулж тэжээх чадалтай бол. Ингээд системтэй явсаар байгаад нэг мэдэхэд чи Билл Гэйтс шиг баян болсон хойноо тэр озоноо янзал. Тийш нь мөнгө төгрөг өг" гэсэн бичлэг явж байсан. Энийг зарим нь уншсан байх л даа. Энэ бол тайлбарлалтгүй үнэн үг. Бидний хэдэн залуус яг ийм л байгаан. Монголд ажилгүй залуус их байгаад би харамсаад байдгийн. Бид нам, улс төр энэ тэр гэж гүйх ямар шаардлага байгаан. Тэрнийг нь хийдэг хүмүүс нь л хийдэг юм байгаан биз. Тэрний оронд их дээд сургууль төгссөн ч бай, төгсөөгүй ч бай өөрийнхөө хэр хэмжээнд таарсан ажил олоод ажилла л даа. Монголд ажиллах орон зай байгаа шүү дээ. Манай залуус голоод л байгаа болохоос. Ажилгүй байж байхаар олдсоныг нь хийгээд явж байхад ахиж дэвшинэ, туршлагатай болно, өөр илүү боломжийн ажил гарна шүү дээ. Шууд л өндөр цалинтай сайхан ажилд гайгүй албан тушаал дээр очино гэж байхгүй гэдгийг бүгд л мэдэж баймаар.
Ажилгүй залуус их байхын хэрээр нийгэмд гарах сөрөг үр дагаварууд ихсэнэ. Энэ ч аргагүй л дээ нэг л гуньж гутарсан хүмүүс Монголд амьдрахад хэцүү байна, ажил олдохгүй, цалин бага, гадаад гармаар байна гээд л баар кафе-гаар хэсээд байхын. Ингээд л архи, мансууруурах бодисыг хэрэглэж гарна. Тэгээд цаашаа юу болох нь ойлгомжтой болж байгаан.
За за олон үгээр яахав ойлгомжтой зүйл болохоор. Бидний хэдэн залуус ажлыг хүнд хэцүү гэж гололгүй хийж, түүнийхээ үр шимийг амсаж байгаасай л гэж хүсье дээ.

1 comment:

... said...

Тийм шүү. Эрүүл байвал болно шүү дээ бидний хэдэн залуусаа. Бидний хэдэн залуус жаргалдаа дэндүү ташуураад байх шиг. Бүгдээрээ хамтдаа зүтгээд үзье. Эрүүл сайхан нийгэм бий болгохын төлөө үр хүүхэдтэй болсон үедээ үр хүүхдээ ухамсартай хүмүүжүүлье гэж уриалах байна. Дор дороо хичээцгээе. Найздаа ажилд нь амжилт хүчье.