Monday, August 31, 2009

Үерхэлийн дурсамж

Саяхан гадуур ажилтай замын түгжрээнд гэлдэрч явтал гар өргөн зогсох нэг бүсгүйг зам дагуу бууна гэхээр нь суулгаж амжив. Хэсэг явсны эцэст ард суусан бүсгүй миний нэрийг хэлж өөрийгөө таних эсэхийг асууж байна. Хэсэг будилсны эцэст би түүнийг танив.
Энэ хүнийг би аль 10 жилд байхын танина. Бүр түүнтэй жил гаран үерхэж байсын. 8-р ангид ордог намар манай сумын сургуульд үе тэнгийн нилээн хэдэн сурагчид энэ тэндээс шилжиж ирлээ. Шинэ сурагчид шилжиж ирэхээр харах гээд л хөвгүүд завсарлагаанаар гүйлддэг байлаа. Би ч юунаас нь дутахав ангийнхнаа дагаад салхилчихдаг байсан болохоор хотоос ирсэн доод ангийн охиныг харахаар гүйлдэв. Тэр охиныг харсан манай ангийнхан хөөх гээд л дуу алдаад л хөөрхөн охин байна энэ тэр гээд л сүйд болжийлаа. Надад ч бас лаг харагдаж байсан шиг санагдана хэхэ. Ингээд л жаахан зав чөлөө гарахаар тэр охины тухай бодол орж ирээд болохоо байж билээ. 8-р ангиа төгөсдөг хавар зориг гарган бичсэн захиагаа гарт нь атгуулж хариугаа авах гэж 7 хоног түүний гэрлүүгээ харих замд нь албаар тааралддаг байлаа. Ингээд л түүний зөвшөөрч байна гэдэг үгийг сонсоод зүрх амаар гарахаа дөхөж, хамаг бие минь салгалж байсан санагдана. Яаж яваад гэртээ хүрээд ирснээ сүүлд нь санахгүй байж билээ. Ингээд л бид 2-ийн үерхэл эхэлж олон сайхан дурсамжуудыг бие биедээ хадгалах болж билээ. Хичээлээ хамт хийж, хамт гадуур алхаж, уулзах боломжгүй үедээ захиа бичиж бүр англи хэлний Америк багшаараа захиагаа зөөлгөдөг байсан. Манай ангийн зарим охид хөвгүүд бид 2-т атаархдаг байлаа хэхэ. Одоо бодоход бие биедээ "БИ ЧАМД ХАЙРТАЙ" гэж хэлж байснаа санаж байна. Хүүхдийн гэнэн бодлоор тэр үед үнэхээр л хайртай болсон мэт бодогдож, хөөрч байсан байх. 9-р ангиа төгсөөд зуны амралтаараа бүүр хөдөө нэг сар гаруй яваад ирэхэд тэр буцаад хотруугаа шилжээд явчихсан байж билээ. Түүнд баяртай ч гэж хэлж чадаагүй юм. Тэр үед одоогийнх шиг утас шөрмөс байгаагүй болохоор надтай холбоо барьж чадаагүй гэсэн. Түүнээс хойш ганц ч удаа холбоо барьж, уулзаагүй юм. 10-р ангидаа бөөн уйтгар гуниг орж хичээлээс өөрийг хийхгүй гэж өөрийгөө шийтгэж суралцсаар их сургуульд орж билээ.
Гэтэл олон жил уулзаагүй тэр хүнтэй ингэж гэнэт таарч, тэр намайг мартаагүй таньж байгаад нь баярласан шүү. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн англи хэлний ангийг онц дүнтэй дүүргэж одоо нэгэн хувийн компанид сайн ажиллаж байгаа гэсэн. Бид хоёр хэн хэн нь тэр үеийнхээ дурсамжуудыг мартаагүй байсан.
Ингэж гэв гэнэт анхныхаа үерхэлийг дурсаж амжив :-)

Friday, August 28, 2009

Ай хөөрхий

Шатахуун түгээгүүрийн газрууд жолоо баригч хэн бүхний өргөн хэрэглээ болсон АИ 92 бензиний үнийг 1 литр нь 1300 төгрөг болсныг илтгэж пайзаа шинэчилчихэж. Хавраас хойш харьцангуй тогтворжиж бүр 3 оронтой тоо руу орсон шатахууны үнэ ийнхүү өсснийг холбогдох байгуулага дэлхийн зах зээлийн үнэ ханштай холбон тайлбарлаж байгаан. Түүнээс гадна өнгөрсөн 7 сард хойд хөршөөс оруулж ирсэн шатахууны нөөц бага байснаас шалтгааллаа, бас импортлогч компаниуд алдагдалд орж эхэлсэн гэж.
Би бол энэ тайлбартай санал нийлкү байгаан. Ер нь хараад байхад энэ бензин гээч бодисийг Монголд импортлож байгаа хэдэн компанийн захирлууд нь тэр 76 дотор байгаа шүү дээ. Тэдний карманд орох мөнгө нь жил бүрийн 8-9 сар болохоор бага санагддиймуу эсүүл шунал нь илүү хөдөлдиймуу бүү мэд. Одоо дахиад нэмэх юм гэнээ. Одоо яана даа. Жил бүр үүнийг тайлбарлах тайлбар яг адилхан байгаан. Шатахууны үнийг дагаад нөгөө гайхал юмных нь үнэ өсчихнө. Ингээд цааш бодоод байхаар хэцүү юмаа. Толгойд олон бодол орж ирж стресс гээч нь үүсэх гээд байна. Тэрэнд нөлөөлж чадах биш байдлыг хараад л суужийхаас.

Tuesday, August 25, 2009

Амралт 21

Морин хуурын тансаг аялгуу сонорыг минь мялаан дуурсан ахуйд, алс тэртээх төрсөн нутгийн минь цэнхэр бараа нүдэнд үзэгдэх шиг. Эх захгүй үргэлжлэх нүд алдам тал, ээрэм говийн амин сүнс алтан элс, хөхрөн дуниартах хөвч тайга, нэг ойртон нэг холдон үзэгдэх айлын бараа, анир чимээгүйг цочоон дуурсах ажнай xүлгийн туурайн төвөргөөн… Эл бодол сэтгэлийн минь эмзэг утcыг хөндөж, далдхан гунигийг минь хөглөнө хэмээн хэн нэгэн төрсөн нутгаа санан дурссан байдаг. Би гэдэг хүн ээлжийнхээ амралтын хэдхэн хоногийг аваад л шууд маргааш өглөө нь нутгийн зүг жолооо залсан бөлгөө хэхэ. Зарим нэгэнд нь юун ч яаруу юм гэж бодогдож байж магадгүй л дээ. Гэхдээ л яагаад ч юм өсөж төрсөн нутагруугаа явна гэхээр сэтгэлийн гүнээс ямар нэгэн зүйл хатгаад хөөргөөд байдгиймаа. Оюутан болж хотод орж ирсэн анхны жилүүдэд гэрээ, тоглож өссөн газруудаа их санадаг байж билээ. Заримдаа тэсэж сууж чадахааргүй тийм үеүүд байсан шүү хэхэ. Мөн л сүүлийн шалгалтаа өгч дүнгээ сонсож аваад л маргааш нь хэдэн хувцсаа цүнхэлж аваад нутгийн зүг нисч өгдөг байлаа. Гэтэл одоо болтол тэр зан минь хэвээр байх шиг. Ингэж бодохоор би төрж өссөн нутагтайгаа салшгүй холбоотой юм байна. Нилээн хэдэн жилийн өмнө өвөө маань жил бүр нутагруугаа явна гээд зүтгэдэг байж билээ. Би ч тэр үед юуугаа мэдхэв өвөөгөө дагаж далдаганах гээд л бөөн дур дагаад л явдаг байж. Өвөөгийнхөө төрж өссөн нутагт ирээд уул усаар нь хамт явдаг байсанч өвөөгөө юу бодож хэлж захиж байсныг нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргачихсан байгаан. Одоо бодоход миний дээр бичээд байгаа газар ус хүний холбоог л надад нарийн тайлбарлаж өгсөн байх даа өвөө минь. Хүн чинь аливаа зүйлийг мэдэрч, хийж үзэж байж л сурдгийн байна.
Амралтийнхаа талаар бичий гэж бодож байсан чинь нэг мэдсэн өөр тийшээ хазайчихаж хэхэ. Ажил их байгаа болохоор товчхон бичий дээ амарсан тухайгаа. Тэгээд хөдөө очоод бага насаа жаал дурслаа. Хийж байсан зүйлсээсээ хийж үзлээ. Цагийг маш сайхан өнгөрөөсөөн. Ээжийнхээ гарын цай хоолыг идлээ. Аавтайгаа багахан ч гэсэн анд явлаа. Амралтанд хэд хонолоо, хөдөө мал дээр гарч бас хэдэн өдрийг өнгөрөөв. Хиймортой байсан шүү. Яагаад гэвэл нийт 3 чонотой дайралдсан. Чонотой ижил хиймортой л байгаан байна лээ хэхэ. Амралтын 21 хоног ингээд нэг мэдэхэд дуусч хотруугаа ирэх болоход явмааргүй дахиад хэд хономоор санагдаж байсан ч өөр аргагүй хойно хүрээд л ирлээ. Хангайн цэнгэг агаараар амьсгалж байгаад ирсэн уушги минь одоо хэцүүдэнэ дээ энд. Одоо ажиллах л үлдлээ. Сайхаан, бужигнасан ажил чамайгаа алгаа тосон угтъя, ана мана үзэлцье. Ялж гарна уу гэхээс ялагдаж буцахгүй ээ би гэж :-)