Tuesday, August 25, 2009

Амралт 21

Морин хуурын тансаг аялгуу сонорыг минь мялаан дуурсан ахуйд, алс тэртээх төрсөн нутгийн минь цэнхэр бараа нүдэнд үзэгдэх шиг. Эх захгүй үргэлжлэх нүд алдам тал, ээрэм говийн амин сүнс алтан элс, хөхрөн дуниартах хөвч тайга, нэг ойртон нэг холдон үзэгдэх айлын бараа, анир чимээгүйг цочоон дуурсах ажнай xүлгийн туурайн төвөргөөн… Эл бодол сэтгэлийн минь эмзэг утcыг хөндөж, далдхан гунигийг минь хөглөнө хэмээн хэн нэгэн төрсөн нутгаа санан дурссан байдаг. Би гэдэг хүн ээлжийнхээ амралтын хэдхэн хоногийг аваад л шууд маргааш өглөө нь нутгийн зүг жолооо залсан бөлгөө хэхэ. Зарим нэгэнд нь юун ч яаруу юм гэж бодогдож байж магадгүй л дээ. Гэхдээ л яагаад ч юм өсөж төрсөн нутагруугаа явна гэхээр сэтгэлийн гүнээс ямар нэгэн зүйл хатгаад хөөргөөд байдгиймаа. Оюутан болж хотод орж ирсэн анхны жилүүдэд гэрээ, тоглож өссөн газруудаа их санадаг байж билээ. Заримдаа тэсэж сууж чадахааргүй тийм үеүүд байсан шүү хэхэ. Мөн л сүүлийн шалгалтаа өгч дүнгээ сонсож аваад л маргааш нь хэдэн хувцсаа цүнхэлж аваад нутгийн зүг нисч өгдөг байлаа. Гэтэл одоо болтол тэр зан минь хэвээр байх шиг. Ингэж бодохоор би төрж өссөн нутагтайгаа салшгүй холбоотой юм байна. Нилээн хэдэн жилийн өмнө өвөө маань жил бүр нутагруугаа явна гээд зүтгэдэг байж билээ. Би ч тэр үед юуугаа мэдхэв өвөөгөө дагаж далдаганах гээд л бөөн дур дагаад л явдаг байж. Өвөөгийнхөө төрж өссөн нутагт ирээд уул усаар нь хамт явдаг байсанч өвөөгөө юу бодож хэлж захиж байсныг нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргачихсан байгаан. Одоо бодоход миний дээр бичээд байгаа газар ус хүний холбоог л надад нарийн тайлбарлаж өгсөн байх даа өвөө минь. Хүн чинь аливаа зүйлийг мэдэрч, хийж үзэж байж л сурдгийн байна.
Амралтийнхаа талаар бичий гэж бодож байсан чинь нэг мэдсэн өөр тийшээ хазайчихаж хэхэ. Ажил их байгаа болохоор товчхон бичий дээ амарсан тухайгаа. Тэгээд хөдөө очоод бага насаа жаал дурслаа. Хийж байсан зүйлсээсээ хийж үзлээ. Цагийг маш сайхан өнгөрөөсөөн. Ээжийнхээ гарын цай хоолыг идлээ. Аавтайгаа багахан ч гэсэн анд явлаа. Амралтанд хэд хонолоо, хөдөө мал дээр гарч бас хэдэн өдрийг өнгөрөөв. Хиймортой байсан шүү. Яагаад гэвэл нийт 3 чонотой дайралдсан. Чонотой ижил хиймортой л байгаан байна лээ хэхэ. Амралтын 21 хоног ингээд нэг мэдэхэд дуусч хотруугаа ирэх болоход явмааргүй дахиад хэд хономоор санагдаж байсан ч өөр аргагүй хойно хүрээд л ирлээ. Хангайн цэнгэг агаараар амьсгалж байгаад ирсэн уушги минь одоо хэцүүдэнэ дээ энд. Одоо ажиллах л үлдлээ. Сайхаан, бужигнасан ажил чамайгаа алгаа тосон угтъя, ана мана үзэлцье. Ялж гарна уу гэхээс ялагдаж буцахгүй ээ би гэж :-)

3 comments:

... said...

Өсөж төрсөн нутаг юу юунаас илүү сайхан шүү. Хэнчгүй нэг хариад ирэхсэн дээ уртаар санаа алдав... кккк

Anonymous said...

Minii nzaas busad n ireed butsaad bn sh de. Neg irne bgaa :-)

... said...

Харин тийм ээ бодсон төлөвлөсөн зүйл байгаа нэг өдөр л очно доо. Блогт сэтгэгдэл бичихэд их хүндрэлтэй байна шүү. Угсруулаад л юм асуугаад шалгаагаад байх юм. нэг засна байгаа аан!!!!!