Thursday, March 31, 2011

Эрүүл ба жаргал

Жаргалан, жаргалан, жаргалан
Энэ ертөнцийн түмэн жаргалан
Түүний доторх чухам жаргалан
Эрүүл энхийн нэгэн жаргалан

Залуу бие эрүүл бол
Өдөр бүр амгалан
Нэгэн өдрийн амгалан
Мянган жаргалын үүд

Өтгөс өвгөд эрүүл бол
Насан бартал амар
Амар байж нөгчвөл
Орчлонд төрсний гавъяа

Жаргалыг хүсвэл
Эрүүлийг хүс,
Эрүүлийг хүсвэл
Эмнэлгийг хүс [Д.Нацагдорж]
Хүүхэд хөгшдөөс эхлээд аливаа хүн эрүүл чийрэг байх л хамгийн сайхан, хамгийн аз жаргалтай гэж би боддогийн. Эрүүл чийрэг биетэй хүн цаанаа л нэг өнгөлөг, жавхаатай харагддаг да хэхэ. Надаар хэлүүлэлтгүй манайхан сайн мэддэг байх л даа. Гэхдээ л өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьдаг хүн цөөхөн байдаг шиг харагдаад байдгийн. Биенийх нь нэг хэсэг доголдоод эхлэхээр гэнэт ухаан орж эмч эмнэлгээр харайлгаж эхэлдэг. Ажил ихтэй байнга завгүй байдаг, бараг л өдөр шөнөгүй зогсолтгүй ажилласан ухааны юм ярьж өөрийгөө өмөөрнө. Миний хэлэх гээд бөөрөнхийлөөд байгаа юм бол залуусаа эрүүл мэнддээ анхаараач л гэж хэлэх гэсэн юм. Нээх сайхан залуучууд, хүүхнүүд таахалзаад, гунхалзаад байдаг эрүүл мэнд нь хэцүүдсэн байх тохиолдол олоон байхын. Сайн явах санааных гэж үг байдаг да ажил амралт, идэж уух, инээж хөхрөх, алхаж гүйхээ зохицуулаад байвал гялалзаад л баймаар санагдаад байдгийн.
Блогоор минь зочилсон танд ЭРҮҮЛ ЭНХИЙН ДЭЭДИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ :-)