Friday, July 17, 2009

Миний багын дурсамж-Мөндөр

Гадаа лаг бороо оржийно шүү. Бас мөндөр. Цонхоор харж байтал гэнэт жаахан байхад тохиолдсон нэг явдал санаанд ороод ирлээ. Намайг жаахан байхад яасан ч их бороо ордог байсийн одоо бодоод байхад. Гэрийн хажуугаарх газар бүр бамбалздаг болчихсон байдагсан. Зуны нэг өглөө өвөөтэйгөө өглөө эрт үхэр тэргээр түлээнд явлаа. Өглөө гэрээс гарахад ямар ч үүлгүй байсан тэнгэр бид 2-ийг модноос гарч ирэхэд хар хар үүлтэй болчихсон өмнөөс бороо цайран ирж байлаа. Замынхаа талд орж явтал том том мөндөр орж эхэлдэг байгаа. Өглөө нүцгэн шахуу гарсан болохоор тэр том мөндөрнүүдэд сайн цохиулж билээ. Гэртээ ирэхдээ улаан юм туурчихсан юм шиг эрээн биетэй ирж байгаан. Хамгийн аймар нь мөндөр чихрүү цохих xэхэ. Түүнээс хойш мөндөр орох вий гэхээс яс хавталздаг болсоон. Маргааш нь хажуу айлынхаа бацаануудад жаал шоолуулж билээ :-)

No comments: