Monday, June 1, 2009

Запас дугуй

Практик дээр онолдолгүй авч үзэхэд эмэгтэйчүүд ялангуяа гэрлэх насны эмэгтэйчүүд “запас дугуй”-нуудын дунд эргэлзээтэй сонголт хийхэд хэцүү байдаг тухай уншсан юм. Учир утгагүй бүгдтэй нь унтаж, хэвтээд гүйгээд байдаггүй ч гэсэн ямар нэг битүү горьдлого, хардлага, шалгалтуудыг, аналитик дүгнэлтүүдийг үргэлж дотроо хийж явдаг юм гэнээ. Барин тавин бичсэнээс нь үзэхэд би ч бас тийм запас дугуйны нэг гэнэ. Хэн нэгэн танилцсан эмэгтэй чинь алга болчихоод гэнэт байж байгаад хэсэг хугацааны дараа гарч ирээд “хүүе энээ тэрээ” гээд л эхэлдэг чинь нөгөө нэг запас дугуй нь мөн чанараа харуулсан учраас “лам олдохгүй бол буцахдаа таныг зална” /нэг чуганц дайралдахаар нь тэгж хэлсэн гэж нүгэл буян гэж зохиол дээр гардаг шүү дээ/ гэдэг шиг хуучин байсан запас дугуй чамайг гаргаж ирж байгаа гэнэ дээ. Бодоод үзэхэд үнэн байж мэдэх л юм. Хамгийн аймаар нь бүх запас дугуйнууд нэгнээ огт мэддэгүй гэнэ. Тэгэхээр запас дугуйнууд бас найдварын бяцхан оч, битүү горьдлогын дунд өнхөрдөг гэсэн гаргалгаа нэмэгдэж байна. Зарим нь магадгүй нэг тамлан зовоогч эсвэл санаачлагүй амьдарлын идэвхгүй хэн нэгнийг сонгосон байгаа нь тааралдсан запас дугуйгаа хийчихээд шалгалгүй тэр чигт нь давхисантай холбоотой гэх бор шувуу ч нисгээд амжиж байх шиг. Товчхондоо хэлэхэд эр ч бай эм ч бай үргэлж сонголтын өмнө амьдардаг нь юутай ч үнэн юмдаг. Буцаж авдаггүй запас дугуй байхгүйн тулд хичээж л явна. Элэгдэл хорогдлын шимтгэлээ ч хамаагүй тооцуулаад нөөцөнд байх нь амттай ч юм шиг. Би ч бас запас дугуй явсан л байх кккккк.

Monday, May 25, 2009

Ялгаа нь юунд байна?

ЭЛБЭГ ах гарчиж, хэн гарсан нь надад үнэн пад байхгүй, гэхдээ улс орныхоо төлөө жаахан ч гэсэн хичээх тийм хүн байгаасай гэж хүсэж байна. Би сонгууль өгөөгүй ээ, учир нь манай 2 ах хоёулаа адилхан. Хэн нь ч адилхан МЯА. Энэ удаагийн сонголтыг хүмүүс ардчиллыг нэг их дэмжсэндээ биш зүгээр л залхсандаа хийсэн сонголт байх. Энхбаяр ахаа баяртай, Элбэг ах сайн байна уу?
Биднийгээ бага хашгируулж, хошгоруулаарай.

Tuesday, May 19, 2009

Гатцан өвс чигсн идхийнсан

Хаая хн хн хн. Сайхан амарчээнүү, бий чигсн сайхан амарчээн. Тэхдээ өлсжийн. Өлсөж үхэх нээ зус. Гатцан өвс чигсн идхийнсан. Түрүүн жоохон ус л уусан. Ус ч яхуу уугаалаагаа. Харин юу ч идүүлкүүмаа намайг. Сар болжээшд. Шүлс шиг юм идүүлчээ л аваачаа уячна. Хэдэн өдрийн өмнө намайг солиорцийм шиг гүйлгэсэн. Хурдан гүүхкүү бол бөгс рүү зодоод, бөөр мөөр лүү өшиглөөдаагаам чинь. Үхтрээ хөлөрч, нүд харанхуйлаад үххкжээсөө. Нүдээ аниа л гүрийгээд байсан. Тэгж тэгж ашгүү дуусаад, чадалтай төрснийх, хамгийн эхэнд нь гүүгээд ирцэн байлээ л дээ. Бахардаж үхэнгээ алдсан, дөрүүн мөч янгинаад, уушиг зүрх амаар гаран алдаа л. Заза ашгүү тамлалт дууслаа гээ л, сайхан шүүслэг ногоон өвс, булгийн хүйтэн ус бодогдоо л, налайгаа л сайхан байжаах юм нүдэнд харагдаа л явцан. Ижийн минь сүү ч амтагдах шиг. Ёхх гээ л зогсох гэсэн чин юүү вэээ! Бөөөн тэнэг хүмүүс шаваад толгой түрүү нүд амгүй бариад, цохиод, алгадаад, зулгаагаад. Онжиго монжигоноос ч базжаах шиг. Тэсгэл алдаа л "та нар болиод өгөөч, би амармаарээн" гэж хашгирмаар байсан. Даанч дуу гараагүй. Гатцарсан хоолой хий л гяхтнажаагаам чинь. Нүд эрээлжилж унакаад байхад амьсгаа ч авах агаар байхгүй, таануус төсөөл л дөө. Тэр хүмүүс нь хэзээ ч дууску олон. Бүгдээрээ надад шаваадээсэн. Тийм муухай халуунд хүчилтөрөгчийн дутагдалд ороод, амьсгалын замын гуурснууд шороогоор бөглөрөөд, ингээд инфаркт болж үхдийм байж л гэж бодсон. Би ямар гэм хийсийм бэ хүмүүсээ? Ямар үйлийнх нь үр юм бэ энэ? Юүүгнүү тэгээд, "аа соёлонгийн хөлс хиамартай байдийн" чихшиг. Гү би үххкээдий шдээ энэ чинь!
Одоо би амарчаагаа чигсн ахиа л намайг тийм тамууд хүлээжаагаа.
Манай эзэн намайг хавар цагаан сараас эхэлж зовоогоо л 5 сарын сүүлч хүртэл л жоохон амсxийлгэдэг. Тэгээ л тэрнээс хойш энд тэнд авч яваа л шороонд хутгаад эхэлдийн. Удкуу наадам болно. Намайг бүр маангар хол давхиулийшд, ээ ям даа ям гэж! Давхихгуу бол зодно. Чулуу шиг хатуу сураар бөгс ураа л хаяжаагаам чинь. Гүрийгээд хэвтчиж болжийн л даа, даанч "өө энэ муу адсагаар хуушуур хийгээд идчий" гэншд. Тэгээ л айсандаа ийм амьдрал туулжийна даа.
Уйлах нээ, нүд бүрэлзээдийн. Гомджийн. Хурдан өвөл нь болоосой. Даардаг чигсн энүүний хажууд жаргал.
Ижийгээн дагаад эрхлээд гүүжээсэн гуруухан жилийн өмнөх цаг үе минь. Надтай ихэр төрсөн унага нутагтаан байгаа. Намайг холын хүнд зараад битоёрыг салгаал хаясан. Хэдий хол байгаа ч хуваагдсан эс шиг мэдэрдийн түүнийгээ. Уулзаад хуртай сайхан зуны өдөр өнжин цуг байж, нойтон сахлаг өвс идэж, толгойгоо хаялан давхихын сан.
Харин эзэн намайг зүгээр морь болгоцон бол эзэндээ үнэнч, эрэмгий сайн хүлэг болох бээсий. Эндээс зугатаагаад, хонины хашин морь болох хүсэлтэй би.
Нойрмог харагдсан чигсн яадий, ёооё өлсөөдийнаа, өлсөөдийшдээ.

Хаа нэг газраас хуулчлаа хэхэ :-)

Monday, April 20, 2009

Дурлал яагаад сохорсийн бол? kkkk

Ойрд хараад байхнээ том жижиггүй нүл хаврын синдромтой хүмүүс. Их дурлах бас их дэмүү шдээ. Дурлал гэдэг чинь сохор байдийн, сохор юм бол яагаад сохорцийн, дурласан хүн яагаад солиотой аашлаад байдийн гэдгийг синдромтсон улс сайн мэдэж байх хэрэгтэй. Сонирхуулах үүднээс уншисан юмаа бичлээ.
Эрт дээр үед Солиот, гэнэн, хайр, худалч, шудрага, дурлал, атаач гэх мэт хүний хамаг л байдаг зан чанарууд хийх юмаа олж ядан нуугдаж тоглохоор болжээ. Тэгээд нуугдсан зангуудыг солиот олохоор болов. Солиот тоолж эхлэв. 1, 2, 3... Бүгд л өөр өөрийн аятайхан газраа нуугдав. Харин тоолж дуусах үед дурлал ганцаараа нуугдаж амжсангүй. Яаааг 100 гэх мөчид дурлал сарнайн талбайд ороод нуугдчив.
Нөгөө солиот чинь тоолж дуусаад хамгийн түрүүнд залхууг, дараа нь шударга, тэгээд хайр гэсээр бүгдийг нь оллоо. Харин дурлал л ганцаараа олддоггүй ээ. Олдку болохоор нь солиот уурлаж эхлэв. Гэтэл атаач зан олдку байгаа дурлалд атаархан "сарнай талбайд дурлал нуугдсан" гээд солиотод нууцаар хэлчихэв. Үхлтээ ууралсан солиот дурлалын байгаа газарлуу жад барин гүйснээ дурлалыг олоод, шидчив. Шидсэн жад нь очисноо дурлалын нүдрүү оночиж гэнэ. Дурлалын нүдийг сохолсноо мэдэнгүүтээ солиот үнэхээр харамсав. Гэтэл дурлал өөдөөс нь: "чиний миний нүдийг төлж өгч чадку л юм чинь насаараа миний нүдийг орлон хөтөч хий" гэжээ.
Ингээл дурласан хүн сохорсон юм шиг болж, солиотой зан гаргадаг болсон гэнэ лээ...
Аргагүй шдэ. Нэг солиотой юм дурлалын нүдийг сохолоод дараа нь өөрөө нүдийг нь хийгээд явж байгаам чинь :-)

Thursday, April 16, 2009

Миний сууж байгаа сургалт

Би гэдэг хүн Мэдээллийн Технологийн чиглэлээр Microsoft Certified Professional(MCP), Microsoft Certified System Administrator(MCSA), Microsoft Certified System Engineer(MCSE) сертификатуудын шалгалтанд бэлтгэх сургалтад хамрагдаж эхлээд сар гаруй болж байна. Түрүү жилийн 7-р сард Microsoft Certified Professional(MCP) сургалтад хамрагдаж Microsoft Windows XP үйлдлийн системийн(Implementing and Supporting Microsoft Windows XP Professional) нарийн ширийн зүйлсийг мэдэж авч байсан. Энэ удаагийн маань сууж байгаа сургалт болохоор Microsoft Certified System Administrator(MCSA) нь бөгөөд энд Windows Server 2003-ийг нэг бүрчлэн үзэж байна. Ерөнхий агуулга нь:
- Managing and Maintaining a Microsoft Windows Server 2003 Environment
- Implementing, Managing and Maintaining a Microsoft Windows Server 2003 Network Infrastructure: Network Services
- Implementing and Administering Security in a Microsoft Windows Server 2003 Network.
Эдгээр 3 бүлэг хичээлийг үзэж дуусаад нийт 3 шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд Microsoft системийн администратор гэсэн сертификат авдаг. Хичээлээ таслалгүй суугаад, үзсэн зүйлээ гэртээ чөлөөт цагаараа давтан хийж үзээд байхад гайгүй байхаа. Хичээл маань ажлын 4 өдөр орой 18:30-21:30 хүртэл үргэлжилдэг бөгөөд одоо дуусах дөхөж байгаа.
Энэхүү сургалтуудыг Empathy сургалтын төв явуулдаг бөгөөд Microsoft Gold Certified Partner буюу Микрософтийн Алт Итгэмжлэгдсэн Түнш байгууллага юм.
Эдгээр сургалтын талаар зарим нэг нь сонсож байсан байхаа. Маш чухал сургалт гэдгийг хэлэх гэсийн. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл http://www.mcp.mn гэсэн хаягруу орж үзээрэй.

Saturday, April 4, 2009

Солонгост ажилласан миний найз

Би нилээн дээр хэдэн найзынхаа тухай бичиж байсан да. Нэг нь Солонгос улсад ажиллаж байгаа гээд л. Тэр найз маань 3 жил гэрээгээр ажиллаад өчигдөр Монголдоо ирсэн юм. Орой ажлаа тараад утсаар ярьж байгаад найзындаа хүрч очиж уулзлаа. Найз маань энд байхдаа нуруу туруу, мах шөлтэй сайхан л залуу байсан чинь шөвийтлөө турчихсан бас борлочихсон байхын. Бараг л танигдахааргүй болсон байна. Эзэнтэйгээ 2-уулаа ажилладаг хэвлэлийн үйлдвэрт ажилладаг болохоор ажил маш ихтэй, өглөө эрт ирээд л шөнө орой болтол ажиллаж, дунджаар 60000 ширхэг том баатам цаасан дээр хэвлэлт хийдэг гэсэн. Хэвлэх машин нь хэдийгээр автоматчилагдсан боловч цаас түүхий эдээ эмхэлж цэгцлэх гээд ажил нь үнэхээр их. Дээрээс нь хэвлэлийн будагны тоосонцор их байдаг болохоор ажиллах орчин нь тийм ч сайн биш. Тийм болохоор маш их ядарна. Орой гэртээ ирээд шууд л унтахын түүс болдог. Үдийнхээ цайнаар халуун ногоо голдуу будаа идэж, ус уугаад л ажилдаа ордог байсан гэсэн. Найзыгаа бүтэн 3 жил ингэж ажилласан гэж бодохоор дотор нэг зүйл зангирч байлаа. Дээрээс нь Эх орноо гэр бүлээ санана, хүн л юм чинь сэтгэл санаа нь таагүй байсан үеүд байсан. Энэ бүхнийг миний найз даван туулж ирснийг бодохоор миний энд хийж байгаа ажил юу ч биш санагдаж байна.
Намайг Улаанбаатар ямар байна гэж асуухад шороо бужигнаад, нэг л бүүдгэр байна гэж байсан. Байшин барилга нь гэж бас л хэцүү харагдаж байна да гэхдээ найз нь Монголдоо төрж өссөн болохоор сайхан байноо гэж ирээд л элдвийг хуучилсан. Ямартаа ч гэсэн найз маань ирсэнд туйлын их баяртай байна :-)