Дээр нэг сайхан өдөр ахынд очив. Тэд яг оройн хоолоо идэцгээж байв. ТВ-ээр гарч буй олон ангит солонгос киног шимтэн үзэж байхын. Тэр кино одоохондоо тэдэнд амьдралаас нь ч илүү чухал бололтой догоо. Удалгүй реклам гарч ах дандар баатрын дүр эсгэж арай дэндүү их реклам гарч байнаа энэ мууг цонхоор гаргаж шидвэл таарна гэж зурагтруугаа ухасхийв. Яааг гоё хэсгийг нь тааруулж тасдаад муусайн новшнууд гээд л... Хүүе болиочээ наад зурагт чинь ямар буруутай биш дээ гэж Гэргийнхээ бачимдан үглэхэд за за тоглосон юм гэж итгэлгүйхэн дуугараад буцахад нүүрэнд нь бухимдал эргэлзээ цухалзаад өнгөрөв. Ах маань их түргэн зантай хүн. Удалгүй реклам бухимдал реклам дахиад реклам Хэзээ нэгэн цагт би ч гэсэн ингэж өөрийгөө зовоон зовоон тв-тэй нөхцөж байснаа дурсан санав хэхэ. Явж явж энэ хэрэгтэй хэрэггүй шоу, савангийн дууриуд, эндээс би юу олж авав... юу ч биш рекламан дундаас юм олж үзэх гэж мэдрэлээрээ наадаж байхаар боличих нь дээр юм гэж бодоод зүгээр л тогтсон цагт мэдээ үздэг болов.
Сүүлдээ ч тв бодогдохоо больж харахыг ч нэг их хүсдэггүй нэгэн болж хувирсан гэж байгаа. Магадгүй реклам л тв-ээс холдуулж өгсөн ачтан байх хэхэ.
Маргааш өглөө нь ажилдаа явж байлаа. Гэлдэрч явхад рекламны самбарууд хоёр талаар эгнэж байна. Бөөрөн дээрээ эрээн мяраан рекламтай автууснууд, машинууд, хашаа, хүмүүсийн хувцас, байшин барилга, шон хүртэл... тэр бүү хэл автуусан доторх суудлын ар тал, цонхны дээд тал бүр бариул хүртэл рекламтай гэж бодохоор бид автуусан дотор хүртэл рекламнаас барьж тогтож яваа байх нь. Бас сул зайг сайн ашиглажээ золигнууд бултах газаргүй болтол рекламдаж байх шив гэсэн бодол төрөв.
Машинд Фм-р бас л баахан реклам. Буугаад ийш тийшээ харсангүй газар ширтэж явж үзлээ. Марлборо, Супер контик, Чокопай, Сникерс, Айс марк, Кейнт гээд л эцэс төгсгөлгүй реклам байх шив. Монголчуудын маань буй болгосон өвөрмөц рекламны шийдэл юм байна. Яана даа Монгол. Гадны өндөр хөгжилтэй улсуудад реклам ямар байдаг билээ дээ. Гэтэл энд дөнгөж эхлэл.
Удахгүй хүмүүсийн нүүрийг рекламны түрээсэнд ашигладаг болно. Тэгээд нүүрэн дээрээ реклам шивүүлсэн хүмүүс холхино. Яг л хөл бөмбөгийн фанатууд шиг. За тэгээд модны навчийг хүртэл зүгээр орхихгүй цэцгийг угаас тийм рекламтай ургуулна гээд эртнээс захиалаад үрийг нь лабарторийн аргаар гаргаад авчина. Үүлийг бас л хэлбэр дүрсэнд оруулах технологи гарч ирээд тэнгэр лүү ширтэхдээ бид “Ideas for life Panasonic Holography tv” гээд л уншиж байх тэр цагийг үзхээсээ өмнө чадрах болүү яах бол гэж бодон ажилруугаа орлоо.
За тэгээд ажил дээрээ тав тухтай суугаад хэдэн товчоо нүдий гэхээр бас л суулгахгүй. Тийм юм хямд үнээр зарна, тэгүүл ингэнэ, цааш нь дамжуулна уу гэх мэтийн зүйлс цувж өгнө гэжугаа. Тэгээд бас дэлгэц амархын хооронд янз бүрийн харааны нүдний шилний рекламууд цувна.
За тэгээд арай гэж амралтаа аваад энэ бүхнээс холхон хөдөө очиж хэсэг амрая гэж хэлэлцээд гарч өглөө. Одоо бүүр дохион дээр зогсох хооронд машин болгоны салхиний шилэн дээр реклам нэвтрүүлдэг болсон байх юм. Үгүй мөн хурдан хөгжиж байнаа бид. Яг л энэ айхтар хурдацтай хөгжлөөс зугтах мэт хурдалсаар хотоос гарч салхи татуулан давхиж явна. Машины хянах самбарт байрлуулсан ЖПС дээр элдэв янзын рекламтай поп ап цонхнууд гарч ирээд дунд нь үлдсэн бяцхан хэсэг дээр л хаашаа явж байгаагаа харж байх юм гэнэ. Гар утсаа бүгд унтраагаад нэмэр алга өөрөө асаж ирээд л юу ч хамаагүй рекламдаад эхэллээ. Тэхлээр нь батарейг нь салгаж санаа амарч байхын. Гар утсаар спамууд тардаг болжээ. Бүр DVD тоглуулагчид хүртэл ийм вирус орж ирээд болхоо болисон цаг. Ашгүй нэг юм хүрэх газраа ирж рекламны хориотой бүс гэсэн пайзийг өнгөрч хэсэг яваад машинаасаа бууж сая санаа амарлаа.
Энд тэндгүй рекламнаас дайжсан хүмүүс жаргалтай нь аргагүй нуурын эрэг дээр налайцгааж байх харагдлаа. Хичнээн хориглоод нэмэргүй эндхийн шумуулнууд зүгээр байлгасангүй зарим нь үндсэн ажил хоолоо олж идэх гэж дайрч байхад зарим шумуулнууд хэсэг бүлгээрээ нэгдэн агаарт тогтож өөрчлөгдөн шумуулнаас хамгаалах тос санал болгож яг одоо авбал нэгийг үнэгүй гээд л өөрсдийнхөө эсрэг ухуулга хийж байгаа нь яаах аргагүй л рекламны хүч юм даа.
Нуурын эргээс завинд суун хөдөллөө. Усны долгион ямар нэг юм хэлээд байх шиг. Гэхдээ урьдийн сайхан усны долгион арай л биш. Нэг тийм угалзарч ирээд л дүрс үүсгээд, загаснууд нь хүртэл нуруун дээрээ ямар нэгэн рекламны шивээстэй. Жижиг загаснууд нь шумуулын адил бөөнөөрөө салж нийлэн дүрс үүсгэх нь аанай л надаар хийсэн зуушыг та манай ресторанаас амтлаад үзээрэй гээд байх юм, яг л немогийн эрэлд гээд хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг.
Энэ үед тэнгэр бүрхэж хөөрхий рекламны үүлнүүдийг борооны хар бараан үүл даран хөөж ашгүй ухааны юм бодов. Удалгүй бороо аажуухан шивэрэн орж аажмаар ширүүсэхэд нэг л хэмнэлтэй юм шиг оргиод болж өгсөнгүй. Тэнгэр сүртэй дуугарч цахилгаан цахиж хүчтэй гэрэл гялхийснээ тэнгэрт тэр чигтээ нэг том хөмөрсөн тв-ийн дэлгэц болж хувираад л та рекламнаас зугтаж байгаа бол амьдралаас зугтаж байгаа хэрэг хүн төрөлхтөнг рекламгүйгээр төсөөлөх аргагүй билээ гэж ирээд л реклам рекламаа рекламдаж эхлэх нь тэр.
Энэ бүхэн зүүд биш ердөө бидний ирээдүй л юм даа 20 жилийн өмнө гар утасны тухай ингэж зөгнөж байсан биз тэрэнтэй л адилхан зүйл юм байна хэхэ.