Wednesday, May 19, 2010

Жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр гэж тэмдэглэн өнгөрүүлдэг л дээ. “АВЛИГА, таны ҮГҮЙ чухал” гэсэн уриа Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр явж, сурталчилгааны баннерууд дээр байж байдаг. “Би лав ҮГҮЙ гэж хэлж чадна” гэж боддог. Гэтэл бодит амьдрал дээр тийм биш гэдгийг хаа газрын хүмүүсээс мэдрээд байна.
Өнгөрсөн зун, тэнгэрийн тааллаар хань бид хоёрын үр болохоор биднийг сонгоод ирж байгаа тэр бяцхан амьтныг хүн ёсоор угтан авах үүрэг бидэнд ноогдсын. Өнгөрсөн жилийн хувьд миний хамгийн чухал, хамгийн үнэ цэнэтэй асуудал бол энэ байлаа. Тиймээс бид энэ асуудалд онц чухал ач холбогдол өгөөд, бэлтгэлээ хангаад эхэлсэн. Гэтэл хүн болгоны амнаас “Төрөхдөө таньдаг эмчгүй бол хэцүү шүү” гэсэн үг сонслоо. Эмч, сувилагч, асрагчид нь бараг бүгдэд нь мөнгө өгөх ёстой гэнэ. Тэгэхгүй бол тэд их хөшүүн хойрго гэнэ шүү гэсэн үг сонсож байсан ч нэг л их ариун шударга хүн царайлж тоогоогүй юм.
Ингээд л хүсэн хүлээсэн мөч ойртон бидний үр мэндлэх болж амаржих газар очлоо. Тэнд бүхэл бүтэн 24 цаг болохдоо л тэдгээр үгнүүд ямар үнэн болохыг мэдэрсэн дээ. Надад танидаг эх барих эмч байсангүй. Харин цуглуулаад өгөх хэдэн төгрөг бол байсоон. Би тийм газар ажилладаг, та нар ингэж болохгүй энээ тэрээ гэж дөвчигнөлтэй нь биш чимээгүйхэн өгөх ёстой юмыг нь эмч, сувилагч нарт нь өгч билээ.
Ямар ч байсан тэдний өргөсөн тангараг энээ тэрээ нь шал худлаа юм билээ. Гэхдээ хөөрхийс ажлын ачаалал нь их, авдаг цалин нь бага, ар гэрийн амьдрал нь хүнд болохоор аргагүйн эрхэнд ийм байдал үүсдэг байх гэж сүүлд нь бодсон.
Эхнэрээ төрөхөөс өмнө урьдчилж тэдэнд мөнгө өгсөн болохоор энэ бол гарцаагүй АВЛИГА. Тийм үү? Өдөрт дунджаар 30 хүн төрлөө гэж бодоход, тэдний 10 нь тус бүр 100000 төгрөг өглөө гэхэд тэр өдрийн авилгын хэмжээ нь 1 сая төгрөг болноо доо. Бас л хөөрхөн орлого байгаа биз дээ. Зарим баячууд нь бол шууд 1 сая төгрөг өгч төрдөг юм гэнэ лээ.
Аа хэрвээ тэд бидэнд хүн ёсоор үйлчлээд, бидний төлөө эмч эмнэлгийн ажилтан шиг зүтгээд, бидэнд ирж буй үрийг минь хүн ёсоор хүлээгээд авбал би баярласандаа тэдний гарыг цайлгаад, мөнгө төгрөг, бэлэг сэлт өгнө дөө. Энэ бол харин АВЛИГА БИШ, сэтгэлээсээ өгсөн БЭЛЭГ байх болно.
Гэвч тэдэнд мөнгө өгөх боломжгүй эхчүүд зөндөө байгаа. Эх, нялхсын эндэгдэл буурахгүй байна гээд байдаг нь энэнтэй л холбоотой байх. Тэдэнд авлига өгөөгүй, үгүй ядахдаа ганц набор, компот өгчихөж чадахгүй эхчүүдэд энэ эндэгдэл нь тохиодог байх гэж би бодоод байгаа. Тэрнээс биш манай эмч, эмнэлгийн ажилтнууд чадваргүй биш, харин ч маш чадварлаг юм гэнэ лээ. Хамгийн муухай нь өвчтөнгүүддээ 2 нүүр гаргаж үйлчлээд сурчихсан байгаан.
ХҮҮХЭД бол тоглоом биш, Авлигын золиос биш шүү дээ. Монголд тогтсон энэ буруу тогтолцоог арилгах юмсан манайхаан :-)

4 comments:

... said...

Харин тийм ээ. Яая даа байз. Арилгая гсн үнэн хүсэлтэй тэмцээд ч өөрөө иймэрхүү байдалд бодлынхоо эсрэг юм хийхээс өөр арга учраас. Энэ асуудалд хүн бүрийн оролцоо маш чухал байх л даа. Бүгд л NO гэвэл. Хэн май гэхэв дээ. Баярласан талархсан сэтгэлийн илрэл бол байлгүй л яахав. Яамар ч юм бүү мэдээ.

... said...

Би нээрэн энэ блог лист дотор байгаа delgeen гээд хүний блогоос 2,3 хоол хийж сурсан хэхэ.

Би ... said...

Харин тиймээ хө бажи.

... said...

Гэхдээ би энэ муухай зэрлэг дунд хэсэг хэсэгээрээ монгол ногоо соёолж байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Хоорондоо холбогдоод авбал зэрлэгэд бариулахгүй аймар гоё зүлэг болно байхдаа гэж бодоод байгаа шд.