Tuesday, September 1, 2009

9 сарын 1-ний дурсамж

Би 9 сарын нэгэнд Номхон морио унаад, Номтой цүнхээ үүрээд, Ээждээ үнсүүлээд, Аавыгаа дагаад, Эрдэм сурахаар явж байлаа. Манайх намайг 8 настай сургуульд ордог жил сумынхаа төвөөс холоо хөдөө байсан болохоор аавтайгаа мориор сургуульдаа ирж байсан юм. Ээж маань дэвтэр, үзэг, харандааг маань бэлдэж өгч бас завсарлагаанаар идээрэй гэж ааруул боорцог цүнхэнд маань хийж өгч байсан санагдана. Аав бид 2-ийг мордоход ээж минь хацар дээр үнсэж ээжийн хүү ном сайн сураарай гэж захиж байсан юм. Урд орой нь аав ээж 2 хүүгээ эрэгтэй багшийн ангид өгий арай буурь суурьтай юм гэж ярилцаж байсныг тод санаж байна. Ингээд л хүүхэд шуугисан их өргөөнд орж, суралцаж эхэлсэн дэ. Хичээлдээ давгүй болохоор түрүүлж хийчихээд үймүүлэх ажил хийдэг байлаа хэхэ. Аав ээж 2 маань хоёулаа багш болохоор миний үймүүлснийг дороо л мэдчихдэг байлаа. Тэр 2-ийнхоо чихийг олон ч удаа халууцуулж байсан даа.
Ангидаа ороод багштайгаа танилцсаны дараагаар анхныхаа үсгийг үзлээ. Тэр үеийн уйгаржин монгол бичиг үзнэ гэсэн соёлын довтолгоонд өртөж босоо "А" үсгээ үзэж эхэлсийм. Инэгээд овоо бичдэг болжийтол 4-р ангид орсны намар крилл гээч бас нэгэн шинэ бичгийг зааж эхэлхэд нь сурах гэж махаа зулгааж билээ.
Бага байхад за тэгээд оюутан байхад ч гэсэн 9 сарын 1 гэдэг өдөр нэг тийм сайхан гэгээлэг өдөр байдаг байж билээ :-)

No comments: