Tuesday, July 21, 2009

Бас дахин бороо мөндөр хэ хэ

Хэ хэ өнөөдөр сая гаруй хүн амтай метрополис хэмээн өргөмжлөгдсөн Улаанбаатар хотод маань ширүүн бороо дахин орж, тэр нь үер болон хувирлаа. Чийчаан болон 2 хөлний зам бүгд л голын шуудуу болчихсон цонхоор харагджийна. Түрүүний орсон бороо олон хүний аминд хүрсэн мэдээ өнөөдөр замхарч амжаагүй, үерийн усанд хөвсөн айлуудын түрүүчид гэр орон дөнгөж тарааж эхэлж байхад түрүүчийнхаас ч илүү устай бороо орж байгаад санаа зовоод л суужийна. Учир нь өнөөдрийн энэ бороонд хэдэн айлын гэр орон урсаж хэр их хохирол учирч байгаа бол гэж бодохоор.... Метрополис хотод тулгамдаад байгаа асуудлуудын нэг нь үер усны асуудал. Түрүү жилүүдэд яахав дэ бороо бага ордог байсан болохоор нээх тоодоггүй байсан байх. Хотын төвийн замаар ингэж урсаж байгаа юм чинь нөгөө сайхан гэр хорооллоор маань гого болж байгаа байх да. Үгүй ядаж байхад замын 2 талаар ус зайлуулах хоолой бараг байхгүй ингээд л өөлөөд байвал энэ хотод дутуу онгорхой цоорхой зүйл тоо томшгүй байнаа. Нийслэл маань хэдийн сая гарсан иргэнтэй их хот болсон ч анхнаасаа нэг сая хүн,100000 мянган машинтай байхаар төлөвлөгдөөгүй нь үнэхээр харамсалтай. Тиймээс л бид өглөө бүр хөлдөж үхэх дөхөн хүлээн байж, салж унах гэж байгаа автобусандаа чихэж аваад, ууртай кондуктарт аашлуулан, хөлсөө үнэртүүлэн өөр хоорондоо зодолдох шахам явдаг. Энэ бүхэн юу ч биш бас нэг том гамшиг бол алтан цагийг минь даанч их хулгайлж байгаа замын түгжрэл. Их хотдоо эзний ёсоор амьдрахын тулд эдгээр асуудлуудыг юун түрүүнд шийдэх цаг болсон байхын. Гэвч яаж вэ????? Нэгэнт бий болсон хүмүүсийн бөөгнөрөл, хотын төвлөрөлийг бид одоо яаж ч чадахгүй. Ямар 500000 иргэнтэй байх ёстой гээд бие биенийгээ хажиглаад хялайгаад суултай биш. Дэлхийн ямар ч хотууд энэ асуудлыг тойрч биш дайрч л гарсан байгаан. Биднээс ялгаатай нь тэд нэлээд эрт ухаараад асуудлыг шийдчихсэн байх юм. Нийтийн тээврийн энэ олон асуудлыг нэг мөсөн шийдэхийн тулд бусад хотуудад жишиг болсон “Метро” хэмээх унаа бидэнд хэрэгтэй ч юм шиг. Нүхэн замын энэ тээврийн хэрэгсэл анх 1868 онд Лондон хотод бий болжээ. Тухайн үедээ Английн нийслэл яг л өнөөдрийн Улаанбаатар шиг давчуу гудамжинд хаа сайгүй морин тэрэг, дугуйтай хүмүүс бөглөрсөн хот байв. Шинэ тээврийн хэрэгсэл нь өнөөгийн хөгжингүй Лондон бий болох гол үндэс болсон аж.
Метро гэхээр л хүмүүс хот орон нүүлгээд газар шороо ухаад нэг их сүлжилдсэн зам тавиад, зогсоол тунелүүдийг барих нөр их ажил болно. Гэтэл тэр их мөнгийг хаанаас олох юм бол? гэж бодож болох юм. Гэхдээ бидэнд зайлшгүй хийх ёстой зүйл гэж байдаг. Ер нь тэгээд манай хотын буруу дэд бүтэц зарим нэг талаараа ашигтай байдал үүсгэдэг талаар “Метро” төслийг санаачлагчид аль хэдийн ярьж эхэлсэн. Улаанбаатар шиг урт нарийхан хотод нэг захаас нөгөө зах хүртэл ганц шулуун Метроны шугам байхад л өнөөдрийн бидний үй олон асуудлыг нэг дор шийдэж болох ажээ. “Таван шараас Амгалан хүртэлх замыг Метрожуулчих юм бол бид хотын аль ч захаас төв орохын тулд наймхан минутыг л зарцуулна”гэж төслийг санаачлагч Г.Ганхүү ярьж байсныг санаж байна. Харин өнөөгийн нийтийн тээврээр бид таван шараас амгалан хүртэлх замыг туулах гэвэл нэг цагаас лав илүү гарна гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа байхаа. Тиймээс нийслэлд маань эхний ээлжинд таван шараас амгалан хүртэл 20км зам тавихад метрополис хотын иргэд бид хамгийн дээд зэргээр цагаа хэмнэж, тохилог орчинд хүртээмжтэй унаагаар боловсон үйлчлүүлэх боломжтой болж байна. Ямар ч замын түгжрэлгүй, ямар ч даргад зам тавьж өгөлгүй, ууртай кондукторын царай ширтэлгүй, биенийхээ хөл гар дээр гишгэж, хэрүүл уруул хийлгүйгээр өглөөг эхэлнэ гэдэг ямар их аз жаргал болохыг та бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ. За за ингээд энэ олон проблемуудыг бичээд байвал дуусахгүй байхоо дараа аажуу уужуу оролдий :-)

WAX - Fix My Makeup

Нэг найз маань анх сонсоод үзээч гэж явуулсийн. Сонсож үзээд таалагдсан болохоор найзынхаа санал болгосноор оруулчлаа :-)

Friday, July 17, 2009

Миний багын дурсамж-Мөндөр

Гадаа лаг бороо оржийно шүү. Бас мөндөр. Цонхоор харж байтал гэнэт жаахан байхад тохиолдсон нэг явдал санаанд ороод ирлээ. Намайг жаахан байхад яасан ч их бороо ордог байсийн одоо бодоод байхад. Гэрийн хажуугаарх газар бүр бамбалздаг болчихсон байдагсан. Зуны нэг өглөө өвөөтэйгөө өглөө эрт үхэр тэргээр түлээнд явлаа. Өглөө гэрээс гарахад ямар ч үүлгүй байсан тэнгэр бид 2-ийг модноос гарч ирэхэд хар хар үүлтэй болчихсон өмнөөс бороо цайран ирж байлаа. Замынхаа талд орж явтал том том мөндөр орж эхэлдэг байгаа. Өглөө нүцгэн шахуу гарсан болохоор тэр том мөндөрнүүдэд сайн цохиулж билээ. Гэртээ ирэхдээ улаан юм туурчихсан юм шиг эрээн биетэй ирж байгаан. Хамгийн аймар нь мөндөр чихрүү цохих xэхэ. Түүнээс хойш мөндөр орох вий гэхээс яс хавталздаг болсоон. Маргааш нь хажуу айлынхаа бацаануудад жаал шоолуулж билээ :-)

Monday, July 6, 2009

Monday, June 1, 2009

Запас дугуй

Практик дээр онолдолгүй авч үзэхэд эмэгтэйчүүд ялангуяа гэрлэх насны эмэгтэйчүүд “запас дугуй”-нуудын дунд эргэлзээтэй сонголт хийхэд хэцүү байдаг тухай уншсан юм. Учир утгагүй бүгдтэй нь унтаж, хэвтээд гүйгээд байдаггүй ч гэсэн ямар нэг битүү горьдлого, хардлага, шалгалтуудыг, аналитик дүгнэлтүүдийг үргэлж дотроо хийж явдаг юм гэнээ. Барин тавин бичсэнээс нь үзэхэд би ч бас тийм запас дугуйны нэг гэнэ. Хэн нэгэн танилцсан эмэгтэй чинь алга болчихоод гэнэт байж байгаад хэсэг хугацааны дараа гарч ирээд “хүүе энээ тэрээ” гээд л эхэлдэг чинь нөгөө нэг запас дугуй нь мөн чанараа харуулсан учраас “лам олдохгүй бол буцахдаа таныг зална” /нэг чуганц дайралдахаар нь тэгж хэлсэн гэж нүгэл буян гэж зохиол дээр гардаг шүү дээ/ гэдэг шиг хуучин байсан запас дугуй чамайг гаргаж ирж байгаа гэнэ дээ. Бодоод үзэхэд үнэн байж мэдэх л юм. Хамгийн аймаар нь бүх запас дугуйнууд нэгнээ огт мэддэгүй гэнэ. Тэгэхээр запас дугуйнууд бас найдварын бяцхан оч, битүү горьдлогын дунд өнхөрдөг гэсэн гаргалгаа нэмэгдэж байна. Зарим нь магадгүй нэг тамлан зовоогч эсвэл санаачлагүй амьдарлын идэвхгүй хэн нэгнийг сонгосон байгаа нь тааралдсан запас дугуйгаа хийчихээд шалгалгүй тэр чигт нь давхисантай холбоотой гэх бор шувуу ч нисгээд амжиж байх шиг. Товчхондоо хэлэхэд эр ч бай эм ч бай үргэлж сонголтын өмнө амьдардаг нь юутай ч үнэн юмдаг. Буцаж авдаггүй запас дугуй байхгүйн тулд хичээж л явна. Элэгдэл хорогдлын шимтгэлээ ч хамаагүй тооцуулаад нөөцөнд байх нь амттай ч юм шиг. Би ч бас запас дугуй явсан л байх кккккк.

Monday, May 25, 2009

Ялгаа нь юунд байна?

ЭЛБЭГ ах гарчиж, хэн гарсан нь надад үнэн пад байхгүй, гэхдээ улс орныхоо төлөө жаахан ч гэсэн хичээх тийм хүн байгаасай гэж хүсэж байна. Би сонгууль өгөөгүй ээ, учир нь манай 2 ах хоёулаа адилхан. Хэн нь ч адилхан МЯА. Энэ удаагийн сонголтыг хүмүүс ардчиллыг нэг их дэмжсэндээ биш зүгээр л залхсандаа хийсэн сонголт байх. Энхбаяр ахаа баяртай, Элбэг ах сайн байна уу?
Биднийгээ бага хашгируулж, хошгоруулаарай.